Абе Путинтэй уулзахыг хүсчээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Абе Путинтэй уулзахыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2016.01.04-нд нийтлэгдсэн

Абе Путинтэй уулзахыг хүсчээ

 

Япон, ОХУ-ын хооронд газар нутгийн маргаан болсон хэдэн арлын асуудлаар ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах хүсэлтээ ерөнхий сайд Шинзо Абе илэрхийллээ. Арлын маргааны улмаас дэлхийн II дайнаас хойш өнөөг хүртэл ОХУ, Япон улсууд энхийн гэрээ байгуулаагүй явж ирсэн юм.

 

Харин Шинзо Абе “Дайн дуусаад 70 жил болсон байхад бид энхийн гэрээ байгуулаагүй байгаа нь хэвийн бус. Гэвч уулзалт хэлэлцээгүйгээр Хойд газар нутгийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй” хэмээн ярьсан байна. Түүнчлэн Шинзо Абе Сири, Ираны асуудал болон терроризмтой тэмцэхэд ОХУ голлох үүрэг ролийг гүйцэтгэсэн хэмээн сайшаасан байна.

 

Япон улс 1945 онд дайнд ялагдал хүлээсний дараа Хоккайдогийн хойд хэсэгт орших дөрвөн арлыг ОХУ-д алдсан юм. Япон алдсан газар нутгаа эргүүлэн авахыг удаан хугацааны турш мөрөөдөж ирсний дээр хоёр орны хооронд энхийн гэрээ хэлцэл хүртэл яригдаж байв. Шинзо Абе 2012 онд Японы ерөнхий сайд болсноос хойш ОХУ-тай харилцаагаа сайжруулж, арлын асуудалд багагүй ахиц гаргасан боловч Украины зөрчил зэрэг бусад асуудлаас болж хүчин чармайлт нь үнэгүйджээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-01-04 112.72.12.14

abe uhaantai hundee ted orostoi tohiroltso jchadah baihaa uul orosuud ter 4 arliin 2iin uguud uldsen 2 iiheseg hugatsaand hamtran ezemshij baigaa shiljuulj ugii gej helj baisan udaatai muugui l sanalshdee uul n tegej tohiroltsoj deeree tultal yankuud okinawag bur avna geed japaniig atsan shalaand oruulchihsan orosod uul ter jijig aral heregguildee tedend naiz heregtei japan diilenh irged yankuudad yasnii durgui ted hezee negen tsagt orosiin haiz bolno tun udahgui

СТРАТЕГИЙН АСУУДАЛ 2016-01-04 202.55.183.178

Орос уг арлуудыг өгөхгүй. Өгвөл Оросын Нохон далайн флот өвөлдөө Агнуурын тэнгисээс гарч чадахаа болино, бас Дэлхийн 2-р дайн дараа тогтсон хэлэлцээрүүд нурах, бусад жижиг улсуудад Орос нутгаа тастаж өгөх, цаашдаа Калининградыг ч алдах эхлэлийг тавьна гэсэн үг.

хэхэх 2016-01-04 202.5.196.170

орос сөнөх тавилантай

хэхэ 2016-01-04 202.5.196.170

тийм цаг ирнэ гэдэгт би итгэлтэй байна

ovgon 2016-01-04 43.228.130.158

udahgui oros suirch japan kuril sahaliniig, mongol buriad, tuva, baigali nuuraa umhii orosoos butsaaj avna aa.

Ainu 2016-01-04 104.32.163.40

Ugtaa bol Oros ch bish Japan ch bish Aiunu undestenii gazar nutag. Japanuud 100n jiliin umnu Hokkaido-g oruulaad ter haviin Aiunu nariig gazar-iin hursnuus archij hayasan. Daraa ni So-g tegeh geed amjaagui. Sapporo gedeg bol Aiunu heleer shirgesen gol gsn utgatai.

лхагва 2016-01-04 59.153.87.36

ямар ч хэрэггүй газар нутаг гэж байдаггүй юм

РАВДАН 2016-01-04 202.70.46.208

УГ НЬ ЖАРААД ОНД ОРОС 2-Г НЬ ӨГЬЕ ГЭСИЙМ БАЙНА ЛЭЭ! ДААНЧ ЁОПООНУУД ӨӨРСДӨӨ АВБАЛ БҮГДИЙГ НЬ АВНА ГЭСИЙМ БАЙНА ЛЭЭ. ЭНД ОГТ ЯРИГДДАГГҮЙ НЭГ АСУУДАЛ БАЙДАГ. ТЭР НЬ ОКИНАВАГ АНУСЫН НЭГ ШТАТ БОЛГОХ НУУЦ ГЭРЭЭРХҮҮ ЮМ ҮЙЛЧИЛДЭГ ШИГ БАЙГАА ЮМ.

хэхэх 2016-01-04 202.5.196.170

равдаан битгий ингэж цуур л даа

ужуж 2016-01-04 202.170.65.137

ОРос тэр арлыг нь өгчихмөөр юм дөө. Өчнөөн том газар нутагтай байжийж.

батт 2016-01-04 202.21.106.143

америкыг дагаж далчигнаагүй бол өдийд ямар ч байх байсын билээ. энэ бас цаг үеийн байдлыг үнэлж тооцоолж чаддаггүй, ирээдүйг өөрийн улсад ашигтай болгож хувиргах чадалгүй нөхөр шүү.

ШОНХ 2016-01-04 112.72.12.9

РАВДАН наиз минь ТА нарын эрлэг РАВДАН ах чинь ёолкноосоо ирчихэж БАЯН ӨЛКИЙК ямар баивал зохих тухаи ТЭРИЙГ эргүүлж ирүүлдэг ТЭР РАВДАН хамгийн саин мэдэж баигаа? ХАТИГ миний биен дээр гарсанч минийл юм даа?АХ дүү нар маргаж болноо ЗОДОЛДОЖ ҮЛ БОЛНО?

Зочин 2016-01-04 203.91.118.70

Чи мэддэг юм уу?

mn 2016-01-04 122.254.126.2

ккк сайхан хариулт байна

Зочин 2016-01-04 202.9.41.169

Оросод ямарч хэрэггүй хэдэн арлыг нь Японд өгчих л хэрэгтэй ш дээ.