Саналаа өгөөд үнэгүй кофе ууж, ном уншиж, пицца идээрэй

Хуучирсан мэдээ: 2020.06.24-нд нийтлэгдсэн

Саналаа өгөөд үнэгүй кофе ууж, ном уншиж, пицца идээрэй

Саналаа өгөөд үнэгүй кофе ууж, ном уншиж, пицца идээрэй

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт эхэллээ. Залуусын сонгуулийн оролцоог дэмжиж, идэвхтэй санал өгөхийг уриалж үйлчилгээний олон байгууллага урамшуулал, хямдралыг зарлаад байна. Энэ бол маркетинг биш энэ бол нийгмийн хариуцлага. Саналаа өгсөн залуус үнэгүй кофе ууж, амттангаар дайлуулж, ном хямдралтай үнээр худалдан авч, пицца идэж, цэцгийн баглаа хөнгөлттэй үнээр худалдан авах боломжтой.


ГОЙМОН, УНДААГАА 30 ХУВЬ ХЯМДРУУЛНА

Дээлтэй сонгогчдодоо “Ариг Аня” рестораны хамт олон зургадугаар сарын 24, 25-нд Токиогийн гоймон , Японы калпис ундаагаа 30 хувь хямдруулж байгаа аж. Сайхан ирээдүйнхээ төлөө саналаа өгцгөөе.

Хаяг: Сансарын аюулгүйн тойргын баруун урд талд

          “Bluesky” төвийн зүүн талд

         Шангри-Ла дөрөвдүгээр давхарт

Холбоо барих утас: 7000 7020

САНАЛАА ӨГӨӨД 35 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ФУТБОЛК АВААРАЙ

Энэ өдөр саналаа өгсөн бүх хүн “Подолк” брэндийн футболкийг 35 мянган төгрөгөөр худалдан аваарай. Саналаа өгснөө батлахын тулд сонгуулийн байрныхаа урд хөөрхөн селфи хийгээд хүрээд ирээрэй. Учир нь энэ жил хуруун дээр тэмдэглэгээ хийхгүй мөн баримт өгөхгүй.

Хаяг: “Peace mall” төвийн зүүн талд “Ананд” оффис, B1 давхар
Утас: 7707 9967

ЕРДӨӨ 10 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ПИЦЦА ИДЭЭРЭЙ

Сонгууль боллоо залуусаа, Та саналаа өгч ирээдүйгээ өөрчлөхөд бэлэн үү? Монголын 18-35 хүртэлх насны эрч хүчтэй эрдэм билигтэй залуус та нар минь саналаа өгснөө баталгаажуулаад “Route 22 Restaurant & Wine Lounge” дээрээ ирж ердөө 10 мянган төгрөгөөр нэрийн пицца идээрэй.

Хаяг: Сүхбаатарын талбайн баруун талд

Утас: 7707 4705

УНШИХЫГ ХҮССЭН НОМОО УНШИЖ БОЛОМЖТОЙ

Нийгмийн хариуцлагийн хүрээнд “Alphabook” номын дэлгүүрийн хамт олон сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгсөн үйлчлүүлэгчдэдээ "хуруун дээрх бэхэн тэмдэглэгээг чинь арилах хүртэл хугацаанд" бүх номоо 10-50 хувь хямдруулж оюунлаг бэлэг барихаар шийджээ. Ингэхдээ хамгийн шинэ, хамгийн өгөөжтэй, бестселлэр номнуудаа илүү хямдруулахыг хичээсэн гэнэ.

Хаяг: “Bluesky” төвийн нэг давхар

Утас: 9101 0523

“МАТРИКС” САЛОНД ҮСЭЭ ХЯМДРАЛТАЙ ТАЙРУУЛААРАЙ

Их хотын хариуцлагатай иргэн та саналаа өгөөгүйм биш биз.Тэгвэл сонгуульдаа идэвхтэй оролчихоод “Матрикс” салоныг зориорой. Саналаа өгсөн үйлчлүүлэгчдээ өдрийн 12.00 цагаас оройн 20.00 цаг хүртэл хүлээж авч, үсээ хөнгөлөлттэй үнээр тайруулах боломжийг олгожээ. Та бүхэн амны хаалтаа зүүж, дээлтэй сонгуулиа өгөөрэй.

Хаяг: Жем Молл, Зайсан хилл, Содон хороолол салбар

Утас: 7741 7777

НҮҮРНИЙ МАСК БЭЛЭГЛЭЖ БАЙНА ШҮҮ

Сонгуульдаа идэвхтэй оролцсон “Gen Z” болон миллениал насныхандаа зориулан “Beauty Secret” нэрийн дэлгүүрээс маск бэлэглэж байгаа юм байна. Дөрвөн жил тутам явагддаг уг чухал үйл хэрэгт залуучууд маань идэвхтэй оролцохыг уриалжээ.

Хаяг:Шангрила” Молл, Ривер Центерт

Утас: 7505 1525

САНАЛАА ӨГЧИХӨӨД ИРЖ, ҮНЭГҮЙ АМТТАНГАА АВААРАЙ

Өөрчлөлтийг өөрсдөөсөө гэдэг шүү дээ. “Greeno – Health food store & cafe” шопын хамт олон саналаа өгч сонгуульдаа идэвхитэй оролцсон үйлчлүүлэгчээ үнэгүй амттанаар дайлах гэнэ. Тийм болохоор та бүхэн минь саналаа өгчихөөд ирж үнэгүй амттангаа аваарай. Тус байгууллагын хамт олон саналаа өгчихөөд 11.00 цагт үүдээ нээнэ шүү. Саналаа өгөөгүй бол бүр үйлчлэхгүй гэдгийг анхаараарай.

Хаяг: Засгийн газрын ордны баруун талд

Утас: 8030 3355

САНАЛАА ӨГСӨН ЗАЛУУСТАА ХЯМДРАЛ ҮЗҮҮЛНЭ

Дараагийн нэгдсэн байгууллага бол “Ulaanbaatar Passport”. Сонгуульдаа оролцож, саналаа өгсөн залуустаа дараах хямдралыг үзүүлэх нь ээ. Энэ өдөр “ZOMA Kitchen & Bar” дээр уулзацгаая. Дээлээ өмсөөд ирэхээ мартав аа.

“UBPassport” бол хотод байдаг бүхий л гоё үйлчилгээний газруудыг танд зааж өгдөг, очсон хойно нь бас нэг кофе авбал нэг үнэгүй, нэг тасалбар+нэг тасалбар гэх мэт урамшуулал үзүүлдэг ид шидтэй.

Хаяг:Хан-Уул дүүрэг Олимпийн есдүгээр гудамж

Утас: 7712 0303

ҮНЭГҮЙ КОФЕ УУХЫГ ХҮСЧ БАЙНА УУ?

Та бүхэн саналаа өгч ирээдүйгээ өөрчлөхөд бэлэн үү? Сонгогчид саналаа өгснөө баталгаажуулаад “Зома” шоп дээрээ ирж үнэгүй кофе уухыг урьж байна. Хичнээн их байсан ч хамаагүй тус байгууллагын хамт олон үнэгүй кофе өгч чадна. Их байх тусмаа л сайн гэнэ шүү.

Хаяг:”Bluesky” төвийн чанх урд

Утас: 7711 3355

УУХЫГ ХҮССЭН БҮХЭН 4500 ТӨГРӨГ

Шинэ үеийнхэн ямар Күүл болсныг батлаад саналаа өг. Сайн байсан хүүхдэд чихэр өгнө гэдэг шиг саналаа өгсөн КҮҮЛ залуустаа “Panda tea&coffee” шоп хүссэн уух зүйлээ 4.5к-даа авах урамшууллыг нь олгож байна.

Хаяг: Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн хойд талд

Утас: 9569 9060

ЦЭЦГИЙН БАГЛАА АВМААР БАЙНА УУ?

Саналаа өгөөд бие биедээ цэцэг авч өгөөрэй. Учир нь “FLORA” цэцгийн дэлгүүр сонгуульд идэвхтэй оролцсон үйлчлүүлэгчдэдээ 20 хувийн хямдралтай үнээр үйлчлэх гэнэ.
Хаяг: Засгийн газрын ордны чанх хойно

Утас: 7777 4774

ОХИД БҮСГҮЙЧҮҮДИЙГ ХУМСАА БУДУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА

Сонголтоо хийсэн охид бүсгүйчүүд яагаад маникюр хийлгэж болохгүй гэж. “Little Pink House” гоо сайхны хамт олон таны хумсыг гоё болгоод өгнө. Мөн саналаа өгөөд 10 хувийн урамшууллын картын эзэн болоорой.

Хаяг: 11 дүгээр хороолол 10 дугаар байр

Утас: 9579 8835

А.СҮРЭН

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ТэнэглэлТэнэглэл
33
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж