"Шударга сайхан сонгууль болно гэдэгт итгэж байна"

Хуучирсан мэдээ: 2020.06.24-нд нийтлэгдсэн

"Шударга сайхан сонгууль болно гэдэгт итгэж байна"

НЭМЭЛТ:

Монгол Улсын УИХ-ын сонгууль 2020 оны зургадугаар сарын 24-ны өдөр болж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх 11.40 цагт буюу морин цагт Баянзүрх дүүргийн 48-р сургуулийн санал өгөх байранд саналаа өглөө. Ерөнхий сайд саналаа өгөөд гарч ирээд хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: "Өнөөдөр бол нэг ёсны ард түмний баярын өдөр. Төрийн эрхийн дээд байгууллага УИХ-аа сонгох, Үндсэн хуулийн хүрээнд олгогдсон сонгох, сонгогдох эрхээ ард иргэд эдэлж хэрэгжүүлж байна. Хэдийгээр дэлхий ертөнц цар тахалтай, хүмүүсийн амьдрал хүндхэн байгаа ч төрийн эрх барих дээд байгууллага парламентын сонгуулиа амжилттай зохион байгуулж байгааг манай ард түмэн бүгд мэдэж байгаа. УИХ ч хуулийн хүрээнд сонгуулийг цаг хугацаанд нь зохион байгуулж, Үндсэн хуулиар олгогдсон ард иргэдийн эрхээ хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Ард иргэд маш сайхан идэвхтэй оролцож байна. Залуучууд идэвхтэй байгааг хэллээ. Энэ удаагийн сонгуульд шинэ мянганы хүүхдүүд анх удаа саналаа өгч байна. Монголын ард түмэн бол шударга сайхан нийгэмд амьдаръя гэж хүсч байгаа. Шударга нийгмээ байгуулах үргэлжлэл явагдаж байна гэж бодож байна.

Монголын нийт ард түмэнд сонгуульд идэвхтэй оролцоорой, ялангуяа залуучуудаа сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна. УИХ-д нэр дэвшсэн бүх нам эвсэл, бие даагч нартаа амжилт хүсье. Шударга сайхан, ард түмнийхээ эрхийг зөрчихгүйгээр, хүн болгон идэвхтэй оролцсон, төр улсаа эмхлэн байгуулсан сайхан сонгууль болно гэдэгт итгэж байна. Би янз бүрийн үймээн самуун гарахгүй гэдэгт 100 хувь итгэлтэй төгс байна. Яагаад гэвэл иргэд сонголтоо хийчихсэн байгаа. Сая саналаа өгөх гээд ороход өнгө төрх нь мэдрэгдэж байна. Төр засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, УОК-оос хэрэгжүүлж байгаа арга хэмжээг биелүүлж, гараа ариутгасан, маскаа зүүсэн, хоорондын зайгаа барьсан, эмх цэгцтэй дэг журамтай болж байна. Сонгууль шударга явагдах ёстой.

Манай ард түмэн хоорондоо муудалцъя, жагсъя, тэмцье гэсэн бодол ард түмний зүрх сэтгэлд байхгүй гэдэгт итгэлтэй байгаа. Гашуун зовлон амсаж байсныг бид бүгд мэднэ. Долдугаар сарын 1 гэж үйл явдал болсон. Таван сайхан залуу амь эрсэдсэн. Ийм зүйл хэзээ ч дахиж давтагдахгүй. Хүн болгон сайтар ухамсарлаж ойлгож байгаа. Сонгуулийн хорооны дэг журам, тавьж байгаа шаардлагыг сайхан биелүүлээд явах хэрэгтэй. Янз бүрийн үймээн самуун гарахгүй гэдэгт итгэл төгс байна"гэв.


ТӨРИЙН ӨНДӨРЛӨГҮҮД ХААНА САНАЛАА ӨГӨХ ВЭ

УИХ-ын сонгуулийн санал хураалтын ажиллагаа өнөөдөр буюу зургадугаар сарын 24-нд Улаанбаатарын цагаар 07.00 цагаас орон даяар эхлээд байна.

Төрд төлөөллөө сонгох энэ өдөр төрийн өндөрлөгүүд  хаана, хаана саналаа өгөхийг тодрууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: 48 дугаар ЕБС-ын спорт зааланд байрлаж буй УИХ-ын сонгуулийн БЗД-ийн 23-р тойргийн 8-р хэсгийн санал авах байранд очиж саналаа өгнө. Цаг нь  тодорхой бус байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: 11.40 цагт 48 дугаар ЕБС-ын спорт заланд байрлаж буй УИХ-ын сонгуулийн БЗД-ийн 23-р тойргийн 8-р хэсгийн санал авах байранд очиж саналаа өгнө. 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар УИХ-ын 3 дугаар тойрог буюу Баянхонгор аймагт саналаа өгнө. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж