Оросын экспорт гахайн махны худалдаанд нөлөөлөв

Хуучирсан мэдээ: 2016.01.04-нд нийтлэгдсэн

Оросын экспорт гахайн махны худалдаанд нөлөөлөв

 

Оросын гахайн мах үйлдвэрлэгчид маш их хэмжээний бүтээгдэхүүн экспортод гаргаж талаар Bloomberg мэдээлэв. Японы дараа гахайн махны дэлхийн том импортлогч байсан ОХУ дөнгөж гуравхан жилийн дараа дотоодын үйлдвэрлэл нь 26 хувиар өсөн импортыг 80 хувиар багасгаж чадсан байна.

 

Орост гахайн махны үйлдвэрлэл сэргэсэн нь АНУ, Герман зэрэг барууны орнуудад энэ бүтээгдэхүүний үнийг буулгасан байна. Жишээлбэл, Германд махны фьючерс 2011 оны нэгдүгээр сараас хойш хамгийн доод төвн хүртэл унасан бол АНУ-д гахайн махны үнэ 30 хувиар хямдарчээ.

 

АНУ ба Европын холбооны зүгээс Оросын эсрэг авсан хоригийн улмаас Оросын засгийн газраас  хөдөө аж ахуйг дэмжсэн нь салбарын өсөлтийг гаргалаа гэж  Bloomberg тэмдэглэв.

 

АНУ-ын Хөдөө аж ахуйн яам 2016 онд Оросын гахайн махны үйлдвэрлэл 5,7 хувиар буюу 2,78 сая тонн гэсэн дээд хэмжээндээ хүртэл өснө гэж дүгнэжээ.

 

Өмнө мэдээлж байснаар, Эдийн засгийн хөгжлийн яамнаас Орост нийлүүлэх үхэр, шувуу, гахайн зэрэг махны квотыг АНУ, Европын холбооноос хасах шаардлага  тавьсан байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж