Монос Групп 2015 оны онцлох Энтерпренерээр шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2016.01.04-нд нийтлэгдсэн

Монос Групп 2015 оны онцлох Энтерпренерээр шалгарлаа

Шинэ оны босгон дээр МҮХАҮТ-аас зохион байгуулдаг Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуй нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR-2015”-ын хүрээнд Монос Группийг “Оны онцлох 10 аж ахуй нэгж”-ээр шалгаруулж Мөнгөн Меркури шагналаар өргөмжиллөө. Мөн ЭЗШУИС нь Боловсролын салбарын оны шилдэг сургуулиар шалгарсан байна.

Монос Групп нь өнгөрч буй онд 25 жилийн ойн баяраа өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж, чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлсэн анхны GMP шаардлага хангасан эмийн цогцолбор үйлдвэрээ ашиглалтанд оруулж, өөрсдийн брэнд бүтээгдэхүүнээ 2 хөрш орныхоо зах зээлд амжилттай нэвтрүүлсэн бөгөөд дэвшилтэт технологид суурилсан шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэн амжилттай үйл ажилллагаа явуулж буй ТОП-100 аж ахуйн нэгжийн нэг юм.

Тус “ENTREPRENEUR-2015” оны шилдэг шалгаруулах шагналыг ард түмний хэрэгцээ шаардлагад нийцсэн, шинэчлэлийг нэвтрүүлж бүтээн байгуулалтыг бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн, нийгэм эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан төдийгүй улсын төсөвт төвлөрүүлсэн татвар, нийгмийн хариуцлагаар тэргүүлж ажилласан зэргийг үнэлэн Монос Группийг “Мөнгөн Меркури”-ийн эзнээр шалгаруулжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж