АН: МАН-ын мэдэгдэл сонгуулийн хууль зөрчлөө

Хуучирсан мэдээ: 2020.06.23-нд нийтлэгдсэн

АН: МАН-ын мэдэгдэл сонгуулийн хууль зөрчлөө

Ардчилсан намаас эрх баригч намыг Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж үзэж Сонгуулийн ерөнхий хороонд шаардлага хүргүүлэхээр болжээ. Энэ талаар тус намаас өнөөдөр /2020.06.23/ мэдээлэл хийв. Ардчилсан намын зүгээс МАН өдөр 13:00 цагт хийсэн мэдэгдлээрээ дамжуулан “Хүчээ нэгтгэе” уриатайгаар иргэдийн санал өгөх эрхэд нөлөөлж, хүчээр санал өгүүлэх асуудал гарсныг тодотгоод, эрх баригч намыг буурь суурьтай хандахыг шаардлаа. Тус намын зүгээс МАН-ын мэдэгдлийн хариуд дараах тайлбарыг өгөв.


АН-ын Хуулийн газрын дарга Н.АРИУНБОЛД: 

-Сонгуулийн сурталчилгаа санал авах өдрөөс 24 цагийн өмнө дуусгавар болж сонгогчдод чөлөөт сонголт өгөх үүднээс сонгуультай холбоотой сурталчилгаа явуулахыг хуулиар хориглодог. Харамсалтай нь МАН-ын Сонгуулийн штабаас хэвлэлийн хурал нэрийн дор сонгуулийн сурталчилгаа явуулсан гэж үзэж холбогдох хууль хүчний байгууллагад гомдол гаргаж байна.

МАН-ын зүгээс мэдээллийн үеэр Ардчилсан нам сонгуулийн санхүүжилтийн урьдчилсан дүн мэдээгээ Үндэсний аудитын газар хүргүүлээгүй гэх худал мэдээлэл цацаж сонгуулийн тухай хууль зөрчлөө. Аль ч эрх баригч нам тайлангаа гаргадаггүй, захидал шуудангаар хүргүүлдэг ба манай нам сонгуулийн санхүүжилтийн урьдчилсан дүн мэдээгээ Үндэсний аудитын газар хүргүүлсэн.

Монгол Ардын нам сонгуулийн тухай хууль зөрчиж, хэд хэдэн худал зүйл ярилаа. Тус намын зүгээс нотлох баримттай шийдвэр үзүүлэхгүй байгаа. Харин бид нотлох баримттай асуудлыг тавьж байгаа. Манай нэр дэвшигчдийн нэр хүндэд халдсан асуудал гарлаа. Нэг намаас бүрдсэн сонгуулийн хороод ажиглагчдын эрхэд зөрчиж буй нийтлэг зөрчил гарч байна. Сонгуулийн санал хураах явцыг ажиглах үүднээс нэр дэвшигчид ажиглагчдаа томилдог. Гэтэл сонгуулийн санал хураалтыг ажиглах боломж олгохгүй шийдвэр гаргаж буй асуудлыг шийдүүлнэ. Санал авах байранд нийт ажиглагчдыг бичлэг хийж, гар утастай орохыг хориглож байгаа нь тэдний эрхэд халдаж байна. Энэ асуудлыг эсэргүүцэж Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.

УИХ-ын 22 дугаар тойрогт нэр дэвшигч Э.МӨНХЖАРГАЛ:   

-Монгол ардын нам их сандарч байна. Тус намаас Ардчилсан намын  нэр дэвшигч, ажиглагч, ухуулагч нарт олгодог шатахууны зардлыг иргэдэд шатахуун олгож буй мэтээр ойлгож, цагдаагийн байгууллагад ухуулагч нарыг дуудуулж сурталчилгааны ажлыг хоёр ч удаа хойшлуулсан. Иймд эрх баригч нам буурь суурьтай байж, ард түмэн зөв сонголт хийхэд нь хүчээр тараахгүй байхыг хүсье.

Ардчилсан намыг сонгуулийн сурталчилгаагаа хуулийн хүрээнд зохион байгуулах үеэр нэр дэвшигчдийн нэр хүндэд халдаж, худал мэдээлэл цацсан асуудал цөөнгүй гарсан ч нэр дэвшигчдийн рейтинг өндөр байгааг онцоллоо. Мөн тус намын зүгээс сонгогчдод мөнгө тараасан гэх мэдээлэл ташаа гэдгийг мэдэгдсэн юм.

Б.ЦЭЦЭГ

Posted by News.mn on Tuesday, June 23, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ТэнэглэлТэнэглэл
16
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж