2020-06-22 өдрийн 20:00 цагийн МҮОНРТ-ийн мэдээгээр хийсэн мэдэгдэлд “МАН-ын нэр хүндийг унагах зорилготой техник технологийн дэвшлийг ашигласан янз бүрийн эвлүүлгийг талбайн зүүн талын Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн байранд хийж байгаа хэсэг бүлэг нөхдүүдийг олж илрүүлж хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн” хэмээн мэдэгдсэн.
Дээрх мэдэгдэлд дурдагдсан эвлүүлэг бичлэг нь Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн байранд хийгдээгүй бөгөөд энэ нь тус сургуулийн хамгаалалтын албаны мэдээлэл, дотоод хяналтын камерын бичлэгээр нотлогдож байгаа юм.
Энэхүү зүй бусын үйлдлийг Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн байранд болсон мэтээр Намын байгууллагад ташаа мэдээлэл өгсөн хүмүүс, түүний учир шалтгааныг нягтлан тодруулж өгөх хүсэлтийг хууль, хяналтын байгууллагад албан ёсоор тавьсан болохыг мэдэгдэж байна.
ХИС-ИЙН ЗАХИРГАА
2020.06.23
Холбоотой мэдээ