Ялалтын парадад оролцох танкнууд гудамж, зам сүйтгэж байна гэв

Хуучирсан мэдээ: 2020.06.23-нд нийтлэгдсэн

Ялалтын парадад оролцох танкнууд гудамж, зам сүйтгэж байна гэв

Ялалтын парадад оролцох танкнууд гудамж, зам сүйтгэж байна гэв

Хагас зууны өмнө АНУ цэргийн танкнуудыг парадад оролцуулахыг хориглосон билээ. Яагаад гэдгийг сүүлийн үед ОХУ-д дарсан зургаас тодорхой харж болохоор аж. ОХУ-ын ялалтын баярын сүрт жагсаалын бэлтгэлийн үеэр дарсан дээрх зургуудаас харахад танкнууд жагсаалын бэлтгэл хийхдээ машин замыг багагүй сүйдэлж байгаа бололтой.

ОХУ-ын чөлөөт сэтгүүлч Юри Пашолок өөрийн блог дээрээ Т-34/85 танкнуудын тус зургуудыг нийтэлжээ. Тэдгээр танкнууд нь хуягт, онгоц гээд олон цэргийн тээврийн хэрэгсэл оролцдог сүрт жагсаалын нэг хэсэг болох аж. Т-34/85 танк нь хоёрдугаар дайнд тулалдаж явсан Т-34 танкны сайжруулсан хувилбар аж. Тухайлбал Т-34/85 танк арай том буюу 85 мм-ийн их буу, сайжруулсан хуяг, командлагчийн эргэн тойрноо бүтэн харж болохуйц бүхээгээр нэмж тоноглогдсон байна. Энэхүү танк 17 мянга гаруй үйлдвэрлэгдсэн бөгөөд 70,80-аад онд олон орны армид хүчин зүтгэж явжээ. Т-34/85 танк нь сумтайгаа нийт 32 тонн жинтэйгээс гадна бусад бүх танкны адил гинжин дугуйтай аж. Гинжин дугуй нь олон янзын гадаргуу дээр явах, танкны жинг жигд хуваарилах, газарт бага даралт учруулах зэрэг ач холбогдолтой билээ. Түүнээс гадна гинж нь замд юу ч байсан няц дарж, газарт шигдэхгүй, гацахгүй урагшлах зориулалттай эд юм.

Мөн энэ жилийн парад коронавирусийн цар тахлаас болж бусад жилүүдийнхээс хожимдож болж байгаа билээ.

Энэ нь асфальт замын хувьд том асуудал болох нь ойлгомжтой. Тиймдээ ч баярын жагсаалд танк оролцуулахыг АНУ хориглож байсан аж.

Эх сурвалж: YURIPASHALOK.LIVEJOURNAL.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХахаХаха
7
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
5
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж