Сайхан хоолой, хайр татам хүн чанар, буржгар үсээрээ олонд танигдсан Пост Малони танихын аргагүй өөрчлөгджээ. Тэрбээр өмнө нь 2018 онд үсээ тайруулсныхаа дараа шүтэн бишрэгчдээсээ дууг нь сонсохоо болихгүй байхыг наргиан болгон гуйж байсан билээ. Түүнээс хойш Малонигийн үс дахиж өөрчлөгдөлгүй, өөрийнх нь таних тэмдэг болох шахсан ч өнгөрсөн долоо хоногт буюу зургадугаар сарын 21-нд тэрбээр бүх үсээ хусчихжээ.
Малони зөвхөн үсээ хусаад зогсохгүй толгойн дээрээ шинэ шивээс хийлгэсэн харагдана.
Халзан зургаа тэр инстаграмдаа хийхдээ “Би үсээ бүүр богинохон болгочихлоо. Муугүй санагдаж байна. Та бүхэн аль чадахаараа бусдад хайр түгээгээрэй. Жижигхэн сэтгэл ч төсөөлшгүй хол явдаг юм шүү. Хүчтэй байж, үзүүлээд өг. Хайрт Остиноос чинь” хэмээн тайлбар бичсэн байна.
Эх сурвалж: POPSUGAR.COM
Холбоотой мэдээ