Монголын хөлбөмбөг ирэх долдугаар сарын 1-нд эргэн ирнэ | News.MN

Монголын хөлбөмбөг ирэх долдугаар сарын 1-нд эргэн ирнэ

Монголын хөлбөмбөг ирэх долдугаар сарын 1-нд эргэн ирнэ

Монголын хөлбөмбөг ирэх долдугаар сарын 1-нд эргэн ирнэ

Монголын Хөлбөмбөгийн Холбоо/МХБХ/-ны гадаа талбайн 2020 оны улирлын нээлтийн тоглолт ирэх долдугаар сарын 1-ний өдрийн 18:00 цагт МХБХ-ны ногоон талбайд Супер цомын тоглолтоор эхлэхэд бэлэн болжээ. Энэ жилийн Супер цомын тоглолт 2019 оны "Мазала Дээд Лиг"-ийн аварга Улаанбаатар Сити болон 2019 оны "МХБХ-ны Цом"-ын аварга Хаан Хүнс Эрчим багуудын хооронд явагдана.

МХБХ-ны ажилчин, албан хаагчид УОК болон ЭМЯ-наас гаргасан зөвлөмж, зааврын дагуу тоглолтыг үзэгчгүй явуулах юм

Эрчим багийн хувьд "Хаан Хүнс" багтай нэгдэж "Хаан Хүнс Эрчим" нэрийн дор энэ жилийн өрсөлдөөнөө эхлүүлнэ. Харин "Улаанбаатар Сити" баг улирлын эхний тоглолтоо Монголын хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн арвин түүхтэй багийн эсрэг хийхээр болжээ. Энэ хоёр багийг Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал холбож байна. Өнгөрсөн жил "Улаанбаатар Сити" багтай лигт түрүүлсэн тэрбээр багийн удирдлагуудтайгаа үл ойлголцон энэ жилээс буурь сэлгэн "Хаан Хүнс Эрчим" багтай нэгдсэн. Ямартай ч Н.Цэдэнбалын шинэ багтайгаа хийх дебют тоглолт хуучин багийнх нь эсрэг ажээ.

ЭХ СУРВАЛЖ: Mongolian Football Federation

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-23 202.9.46.179

Дотоодын халдваргүй байхад сүржигнэхээ болимоор юм даа. Монголчууд бол хэлбэрдэхийг урлаг болтол нь хөгжүүлсэн хүмүүс

Avatar

зочин 2020-06-23 202.21.100.210

Хөлбөмбөг бас сонгууль шиг тэмцэлийн талбар болж байгаа юм уу. Эрчим хүнгүй болсон юм байхдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж