2020 оны зургадугаар сарын 21-ний өдрийн нэг цаг хүрэхгүй хугацаанд орсон усархаг аадар бороо Төв аймгийнханд нэлээд хохирол учруулжээ. Зуунмод, Алтанбулаг, Сэргэлэн суманд 380 гаруй айлын гэр, найман орон сууцны барилгын зоорь усанд автаж, 16 өрхийн гэр болон 80 гаруй хашаа урссан байна.
Энэхүү гамшгийн нөхцөлүүдийг багасгах, цэвэрлэх ажилд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд нийгмийн хариуцлагын хүрээнд идэвх, санаачилгатай оролцож буй юм байна. Жишээлбэл, Зуунмод сумын дөрөвдүгээр багт Төв аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл хамтран үерийн улмаас чулуугаар бөглөрсөн ус зайлуулах хоолойг ухаж гаргах, усанд урссан хашаа, айлын эд хогшлуудыг цэвэрлэж байгаа бол Алтанбулаг суманд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийнхан усанд автсан айл өрхүүдийг зөөвөрлөн, гэрийг нь аюулгүй газарт барьж өгч байгаа аж.
Нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагтаа тусалж буй Төв аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабынхан Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн цэргийн алба хаагчдын ажиллаж буй Зуунмод сумын дөрөвдүгээр багт очсон талаар Хуурай замын цэргийн командлалаас мэдээлэв.
Цэргийн штабын дарга, дэд хурандаа Т.Төмөрчөдөрөөр ахлуулсан алба хаагчид өчигдөр буюу зургадугаар сарын 22-ны өдөр үерийн улмаас үүссэн бүх хог хаягдлыг цэвэрлэж, цэгцэлж, өнөөдөр (2020.06.23) засмал зам дагуух ус зайлуулах хоолойг ухаж гаргахаар ажиллаж буй юм байна.
Үерийн улмаас ус зайлуулах хоолой чулуугаар бөглөрч, замын хашлагууд цөм эвдэрч сүйджээ. Өөрөөр хэлбэл хоёр метр гаруй өндөр засмал замыг тэгш хэмд очтол нь уулын чулуу усанд туугдан үерлэсэн учир бороо орохоос урьтаж, ус зайлуулах хоолойг цэвэрлэж байгаа аж.
Б.ЖАРГАЛ
Хараа 2020-06-23 202.179.3.246
Асуудалд бодиттой хандаж сурмаар юм. Зүгээр л сонгуулийн шоу харагдаж байна шүү дээ. Ямарч сэтгэлээсээ хийж байгаа юм алга.
2-рт зүгээр л байх л ажлыг сүр болгоод л. Би хувьдаа сонгуулийн хуулиа зөрчиж байна гэж харж байна.
Монгол 2020-06-23 192.82.70.20
Аливаа юманд намчирхалгүй, эх орныхоо төлөө зүтгэж буй цэрэг, дайчид ямар ч үед аминд орно л доо. Иргэддээ тусалж буй цэрэг, дайчдад баярлалаа!
Зочин 2020-06-23 192.82.72.37
43.242.242.59 бөс
Зочин 2020-06-23 192.82.72.37
засгийн газрын хуралдааны материалд 43.242.242.59 IPхаягаас 3 удаа сэтгэгдэл бичсэн би Наранбаатар СЕХ бүртгүүлэх тухай мэдээнд 2 дахь удаа сэтгэгдэл бичихээр хэт олон удаа SPAM бичлээ гээд хүлэээж авахгүй юм
Зочин 2020-06-23 192.82.72.37
43.242.242.59
зөв 2020-06-23 66.181.168.8
зөв шүү
зочин 2020-06-23 202.21.100.210
3
360 өдөр тэжээж 3 өдөр ашигла
Ok ok 2020-06-23 203.91.115.53
Bayarlalaa dem demendee gedeg dee