СЕХ шударга үнэнд хаалгаа нээ, Л.Наранбаатараас уучлал гуй…

Хуучирсан мэдээ: 2020.06.23-нд нийтлэгдсэн

СЕХ шударга үнэнд хаалгаа нээ, Л.Наранбаатараас уучлал гуй…

Дээд шүүхийн шийдвэрийг СЕХ биелүүлэхгүй байна

СЕХ шударга үнэнд хаалгаа нээ, Л.Наранбаатараас уучлал гуй…

Төр ер нь ямар хэрэгтэй юм бэ? Төрийн хамгийн гол үүрэг бол иргэнийхээ эрүүл, аюулгүй байдлыг хангах. Үүний дараа иргэд, хуулийн этгээдүүдийн аливаа маргааныг үнэн мөнөөр нь шүүх явдал байдаг.  Өнөөдөр Улсын дээд шүүх энэ ажлаа нэр төртэйгээр хийж, улс төрийн дарамт шахалт, өдөөн  хатгалга тэр бүхнээс үл хамааран иргэний сонгогдох эрхийг хамгаалж чадлаа.

Эдийн засагч Лүндэгийн Наранбаатар 2020 оны сонгуульд Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн ч түүнийг хоёр эвслээс нэр дэвшсэн гэх шалтгаар өнөөдрийг хүртэл нэр дэвших эрхийг нь олгоогүй. “Зөв хүн электорат” эвслээс Лүндэгийн Наранбаатар нь нэр дэвшихтэй холбоотой ямар ч баримт бичиг бүрдүүлж өгөөгүй гэдгийг нотолсоор атал СЕХ удаа дараа санаанд оромгүй шалтаг гаргаж ирэн түүнийг буруутан мэтээр харагдуулах гэж оролдлоо.

Энэ “ажиллагаа” нь СЕХ хороо гэдэг байгууллагаас хальж, Захиргааны хэргийн шүүхэд хүртэл халдварласан. Захиргааны хэргийн шүүхээс хурлыг элдэв янзын башир аргаар гурван ч удаа хойшлуулсны эцэст Лүндэгийн Наранбаатарыг буруутай гэж үзэн, СЕХ-ны даалгаврыг биелүүлсэн. Тэд “Л.Наранбаатар нь хоёр эвслээс нэр дэвшсэн” гэх зохимол арга нь бүтэхгүй болоод ирэхээр янз бүрийн хар арга хэрэглэж байв. Одоо энэ нь Улсын дээд шүүхээр эцэслэн, СЕХ буруутай гэдэг нь тогтоогдсон тул нүүрээ хийх газаргүй болоод хаалгаа түгжээд суучихлаа.

Сонгуулийн сурталчилгаа, улс төрийн буцлам халуун үйл явдал дундуур яаж ийгээд булхайтай үйлдлээ нуугаад, дараад гаръя гэж бодсон бололтой. Гэвч булавч бултайна, даравч дардайна гэдэг шиг үнэн хэзээ нэг цагт илэрнэ гэдэг нь боллоо.

Нэгэнт СЕХ буруу, хууль бус шийдвэр гаргасан нь нотлогдлоо. Тэгвэл одоо хэрхэх вэ? Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийнх байдаг учраас өнөөдөр Лүндэгийн Наранбаатарын нэр дэвшигчийн үнэмлэхийг олгохыг СЕХ-нд үүрэг болгосон. Гэтэл тэд бас л жижиг шалтаг хэлэн хаалгаа түгжив. Хэрэв тэд энэ байдлаараа амиа хоохойлж суулгүй Улсын дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэх юм бол Баянзүрх дүүргийн 22 дугаар тойргийн саналын хуудсыг Лүндэгийн Наранбаатарын нэртэйгээр дахин хэвлэж, тараах боломж байна. Гэвч СЕХ ичсэн хүн хүн ална гэгч болж, хаалгаа ч тайлж өгөхгүй байна. Ер нь төрийн аль ч байгууллага иргэн нь Улсын дээд шүүхийн шийдвэр байтугай, санал гомдлоо хэлэхээр ирэхэд ингэж хатуурхах ёсгүй.

Тэгээд ч сонгуулийн санал хураалтын өмнөх өдөр, сонгуулийн сурталчилгаа дууссан үед Лүндэгийн Наранбаатарын нэрийг саналын хуудаст оруулах  болсон нь СЕХ-ны буруугаас болсон гэдгийг ухамсарламаар юм.

Өнөөдөр тэд ингэж гүрийгээд, өмнөх шигээ цаг хожно гэж бодож байж болно. Гэхдээ СЕХ-ны яг одоо хийж байгаа үйлдэл бол цаг хожих биш харин ч цаг хугацаа, хөрөнгө  мөнгө үрсэн хэрэг болох нь. Хэрэв Лүндэгийн Наранбаатарын нэрийг саналын хуудас багтаахгүй бол Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт дахин сонгууль явагдана гэсэн үг. Дахиад л төрийн мөнгө урсана гэсэн үг. Төсвийн мөнгө ёолдоггүй гээд ингэж дураараа дургиж болохгүй ээ. Мөнгөнөөс гадна иргэдийн СЕХ-нд итгэх итгэл гэж тун үнэ цэнтэй зүйл байна.  СЕХ хууль зөрчсөн байж болно. Түүнийгээ харин одоо л засаж залруулах хэрэгтэй байна. СЕХ-ны хаалгыг ганцхан залуу нэр дэвшигч тогшоод зогсож байгаа юм биш. Шударга шүүх, сонгох, сонгогдох эрх, иргэдийн итгэл хаалгыг чинь тогшиж байна. Хаалгаа нээ!!!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж