Ганцхудагт саатуулалгүй гадуур шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.14-нд нийтлэгдсэн

Ганцхудагт саатуулалгүй гадуур шалгаж байна

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн 03.20 цагт  Баянзүрх дүүргийн 19  дүгээр хороонд гэртээ амарч байсан эмэгтэйг
дайрч хөнөөсөн ноцтой хэрэг гарсан. Энэ гэмт хэргийг 20 настай эмэгтэй үйлдсэн
бөгөөд хэргийг Замын цагдаагийн газар дахь Мөрдөн байцаах хэлтэс шалгаж
эхэлсэн. Гэмт хэргийг үйлдэгч эмэгтэй тэр өдөр төрсөн өдрөө тэмдэглээд үүрээр
харих гэж байсан бөгөөд хэргийн газар үзлэг хийсэн цагдаагийн ажилтнууд
согтуурлын зэргийг нь тогтоох гэсэн боловч  илрээгүй  гэнэ. Жолооч болоод нэг сар болсон эмэгтэйд
эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд одоогоор Ганцхудагт саатуулалгүй батлан даалтад
гадуур шалгаж байгаа гэнэ.Гэмт хэргийн улмаас гэмтсэн бас нэг хохирогч болох нэг
настай хүүхдийн бие дээрдэж байгаа гэж эх сурвалж мэдэгдлээ.

Х.Хангал


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж