Сонгуулийн дүн эцэслэгдтэл мэдээлэл хийхгүй байхыг нам, эвслийн удирдлагад анхаарууллаа | News.MN

Сонгуулийн дүн эцэслэгдтэл мэдээлэл хийхгүй байхыг нам, эвслийн удирдлагад анхаарууллаа

Сонгуулийн дүн эцэслэгдтэл мэдээлэл хийхгүй байхыг нам, эвслийн удирдлагад анхаарууллаа

Сонгуулийн дүн эцэслэгдтэл мэдээлэл хийхгүй байхыг нам, эвслийн удирдлагад анхаарууллаа

Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны ажил дуусаж, сонгогчийн санал авах ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан сонгуульд оролцож буй нам, эвслийн удирдлагуудад сонгуулийн бэлтгэл ажлын тухай танилцуулж, цаашид сонгуулийн албан ёсны дүн гарталх хугацаанд хуулийн хэрэгжилтийг хангах ажиллах, анхаарах зүйлсийн талаар мэдээлэл хийлээ.

Уулзалтад цагдаагийн болон тагнуулын байгууллага, улсын бүртгэлийн байгууллагын удирдлагууд оролцсон бөгөөд тус тусын хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу мэдээлэл өгч, оролцогчдын сонирхсон асуултад тодорхой хариулт өглөө.

СОНГУУЛИЙН ДҮНГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ ГЭХ МЭТ БОЛЧИМГҮЙ МЭДЭГДЭЛ ХИЙЖ ЭХЭЛЖ БАЙГААД ХАРАМСАЖ БАЙНА

Уулзалтын төгсгөлд Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хэлэхдээ “Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил бүрэн хангагдлаа. Сонгуулийн 2,070 хэсгийн хороонд 35 мянга гаруй хүн ажиллаж байна. Сонгуулийг хуулийн хүрээнд зохион байгуулж явуулахад иргэд сонгогчид, сонгуульд оролцож байгаа нам, эвслийн ажилтнууд, сонгуулийн хороодын нийт бүрэлдэхүүн анхаарах нь зүйтэй.

Нам, эвслийн удирдлагуудад анхааруулж хэлэхэд Сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсны сонгуулийн дүн танилцуулаагүй байхад ямар нэгэн мэдээлэл хийхгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй байна. Зарим нэг нам, эвслээс сонгогчийн санал авах ажил ч эхлээгүй байхад сонгогчдыг төөрөгдүүлсэн мэдээлэл хийж, сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэх мэт болчимгүй мэдэгдэл хийж эхэлж байгаад харамсаж байна. Ийм төрлийн үйл ажиллагаа, мэдэгдэл нь хууль зөрчиж, сонгогчдын эрхэд хүндэтгэлгүй хандаж буй үйлдэл гэдгийг ухамсарлах ёстой” хэмээв.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтуудыг ягштал мөрдөж ажиллах, хууль зөрчсөн үйлдэлд Зөрчлийн хууль, Эрүүгийн хуулиар хариуцлага ногдуулахаар заасан байдгийг онцгойлон анхаарууллаа.

Эх сурвалж: СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2020-06-23 66.181.161.83

Erdene gedeg gahain yaj udirdaj baigaa ni haraach ooroo ch hurtel hoshnogo dolootson.

Avatar

Bat 2020-06-23 174.231.133.243

Songuuliin horoo gej baisan yum uu Battulgiin buuni nohod yum bish yy

Avatar

Зочин 2020-06-23 202.126.92.98

Тэр муу цагаан толгойтой хулгайч л сонгууль нь эхлээ ч үгүй байхад дүнг нь хүлээн зөвшөөрөхгүй гээд хуцаад байсан шд. Зоргоороо амьсгаа шүү. Унахаа мэдэрчихээд уйлагнаж байгаа нь тэр юм уу даа

Avatar

Иргэн 2020-06-23 64.119.26.78

Тэгш эрхийг сонгогчдод олгох нь зөв.

Avatar

Зочин 2020-06-23 93.90.205.140

СОНГУУЛИЙН ХОРОО ГЭРИЙН ТУСГААРЛАЛТАД БАЙГАА ХҮМҮҮСЭЭС ЯВУУЛЫН ХАЙРЦАГААР САНАЛЫГ НЬ АВМААР ЮМ. АЛЬ БОЛОХ ОЛОН ХҮН ОРОЛЦУУЛАХЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАХГҮЙ, ЭСЭРГЭЭРЭЭ ЭЛДЭВЭЭР БООЖ ХААСАН ЮМ ДАНДАА ЯРИХ ЮМ. ПУТИНЭЭС ЖИШЭЭ АВ. ОРОСУУД ЯГ ОДОО ҮНДСЭН ХУУЛИЙНХАА САНАЛЫГ ГЭРЭЭР НЬ ХАВИТАХГҮЙГЭЭР ЗАЙНААС АВААД ЭХЭЛЛЭЭ.

Avatar

эцэг эх 2020-06-23 103.9.88.162

санал хураах тоолох ажилд саад учруулах,сонгуулийн дүнг өөрөөр худал мэдээлсэн бол эрүүгийн хуулиар 5 хүртэл жилийн ялтай гээд хуульчид хэлээд байсан шүү

Avatar

zochin 2020-06-23 64.119.17.69

ARD TUMEN BOLGOOMJTOY BAY , AN – YN , MAFIIN SUG SUNSNUUD AMILJ BAYNA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж