МАН-аас өнөөдөр /2020.06.23/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Монгол Ардын намын даргын Хэвлэлийн төлөөлөгч Ө.ЗОЛБАЯР:
-УИХ-ын 2020 оны сонгуулийн албан ёсны сурталчилгааны хугацаа өчигдөр орой дууссан. Санал авахад нэг өдөр үлдээд байгаа энэ цаг үед зарим нэг нам эвслүүдийн зүгээс аман хэлбэрээр иргэдийг төөрөглдүүлэхээр худал мэдээллийг тараах үйл ажиллагаа явагдаж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан албан ёсны мэдээ мэдээлэлд иргэд сонгогчид итгээрэй гэж хэлмээр байна. Иргэд саналаа өгч байх явцад таныг хэнд санал өгч байгааг таниас өөр хэн ч мэдэх боломж байхгүй. Мөн Монгол Улсын Сонгуулийн тухай хуулиар өөрийнхөө саналын хуудсан дээр хэн хэний нэрийг дугуйлж байгаагаа зураг авах, нотлох үйлдэл хийх юм бол өндөр мөнгөн дүнгээр торгуулах хуулийн заалттай. 2019 онд хийгдсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу энэ удаагийн сонгууль маш онцлогтой болж байгаа. Дахин сануулж хэлэхэд Ерөнхий сайдаа сонгох сонгууль болж байгаа гэдгийг сануулж хэлмээр байна. Иргэд сонгогчид та бүхэн саналаа мэргэн зөв хийгээсэй, дээрээс нь хууль бус суртал ухуулга аман ярианд итгэхгүй байхыг анхаараарай. Хүчээ нэгтгэж саналаа өгөхийг иргэд олон нийтдээ уриалж байна.
МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.БАЯРБААТАР:
-Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд хийгдсэн сурталчилгааг дүгнэхэд МАН Улаанбаатар хот есөн дүүрэг, 330 суманд нэгдсэн удирдлага нэгдсэн зохион байгуулалттайгаар ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэлгүй сурталчилгаагаа амжилттай дуусгалаа. Мөн МАН-аас нэр дэвшсэн 76 нэр дэвшигч эв нэгдлийг эрхэмлэн бусад улс төрийн хүчил, бие даагчдад хүндэтгэлтэй хандан зөвхөн мөрийн хөтөлбөр хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаарх бодлогоо ярьж сурталчилгаагаа хийсэн. Харин АН-ын хувьд харлуулсан 21 хоног өнгөрлөө. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн цаг мөчөөс эхлээд худал гүтгэлэг янз бүрийн эвлүүлэг зэргийг МАН-ын нэр дэвшигчдийн эсрэг дайрсан байдлаар цахим орчинд түгээсэн. Бид өнгөрсөн хугацаанд олон ч удаа шударга өрсөлдөхийг уриалж шаардсаар ирсэн.
Сүүлдээ бүр үр хүүхдээ бохир улстөрд татан оролцуулж байна. Өчигдөр үдээс хойш Зон олны намын генсек Э.Одбаяр гэх этгээд МАН-ын байр руу ирж улаан будаг цацаж эсэргүүцэл илэрхийлсэн. Үүнийг МАН-ын 200 мянган гишүүд 100 гаруй мянган дэмжигчдийг доромжилсон үйлдэл гэж үзэж байна. Өчигдөр өглөөнөөс эхлээд Баянгол дүүрэгт нэр дэвшсэн АН-ын гишүүд хэтрүүлсэн хэмжээгээр сонгуулийн самбарыг байршуулсан. Мөн Увс аймагт нэр дэвшигч С.Жавхлан сонгуулийн хаалт дээрээ дуулж сонгуулийн хуулийг зөрчсөн. Сонгуулийн сурталчилгаа хаагдсан цагаас эхэлж төрийн эрх барих дээд байгууллагад хууль бусаар гарахыг санаарахсан үйлдлүүд ихээр гарлаа. Олон зуун сая, их наяд төгрөгийг тараахаар бэлтгэж сүүлдээ гадаад валютыг хүртэл тараах үйлдлүүд ихээр гарч байна.
МАН-аас мэдээлэл хийж байна.
Posted by News.mn on Monday, June 22, 2020
Э.БУРАМ
Холбоотой мэдээ