Stonehenge-н ойролцоо урьд өмнө олдож байгаагүй том байгууламж олджээ

Хуучирсан мэдээ: 2020.06.23-нд нийтлэгдсэн

Stonehenge-н ойролцоо урьд өмнө олдож байгаагүй том байгууламж олджээ

Stonehenge-н ойролцоо урьд өмнө олдож байгаагүй том байгууламж олджээ

Стөүнхенжид ажиллаж байсан археологичид урьд өмнө олдож байгаагүй маш том, 4500 жилийн тэртээх эртний байгууламжийг олжээ. Өнөөг хүртэл нууцаа хадгалж, эрдэмтэн, судлаачдын толгойг гашилгасаар буй Стөүнхенжийг бүтээсэнтэй адил Неолитийн хүмүүс ойролцоо газарт 2 км-ийн диаметртэй, олон туннел бүхий тойрог нүх ухсан аж. Тойргийн голд Британийн хамгийн том Хенж байгууламжуудын нэг болох Дюрингтоны хана байрлаж байгаа гэнэ.

Шинэ нээлт хэчнээн олон жил судалж, шинжлээд ч гайхалтай нууцууд нь дуусдаггүй Стөүнхенжээс зүүн хойш 3км зайд оршиж буй аж. Энэ талаар Профессор Винсент Гаффни “Энэ бол Их Британид хэзээ ч байгаагүй их ач холбогдолтой нээлт. Стөүнхенжийн гол судлаачид түүний бүтцийн талаар баримжаагаа алдахад хүрээд байсан юм. Харин одоо бид стандарт археологиор дамжуулан хэзээ ч харж чадахгүй, төсөөлж чадахгүй байсан зүйлсээ харж эхэлж байна” хэмээн ярьжээ.

Тус тойргийн туннелүүдийн амсар тус бүр таван метр гүн, 10 метр өргөн чулуун байгууламж байх бөгөөд одоогоор дор хаяж 20 туннел олджээ. Харин мэргэжилтнүүд дахиад 10 орчим туннел бий хэмээн үзэж байгаа гэнэ. Харамсалтай нь орчин үеийн хөгжил, барилга байгууламжуудаас болоод тус тойргийн 40 орчим хувь нь цаашид судлагдах ямар  ч боломжгүй болсон аж.

Судлаачдын үзэж буйгаар тус байгууламж хүмүүсийг ариун газар луу чиглүүлэх, хүндэтгэлтэй газар луу зөвшөөрөлгүй орохгүй байх сануулгын зориулалттай байсан гэнэ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж