Арктикийн бүст түүхэндээ байгаагүйгээр халжээ | News.MN

Арктикийн бүст түүхэндээ байгаагүйгээр халжээ

Арктикийн бүст түүхэндээ байгаагүйгээр халжээ

Арктикийн бүст түүхэндээ байгаагүйгээр халжээ

Сибирийн Верхоянск хотод өнгөрөгч Бямба гаригт/2020.06.20/ түүхэндээ байгаагүйгээр халсан тухай Погода и Климат цахим хуудас мэдээллээ. Тус хотод олон жилийн дундаж үзүүлэлтээр зургадугаар сарын сүүл гэхэд цельсийн +20 градус байдаг бол өнгөрөгч Бямба гаригт цельсийн +38 градус хүрч арктикийн бүст бүртгэгдсэн хамгийн өндөр халсан тохиолдол болжээ.

Өмнө нь 2015 онд АНУ-ын Аляска мужийн Форт-Юкон хотод цельсийн +37.8 градус хүрч байжээ

1300 гаруй оршин суугчидтай Верхоянск хот нь гиннесийн номонд дэлхийн хамгийн эсрэг тэсрэг уур амьсгалтай хотоор нэрлэгдэж байжээ. Тус хот нь өвөлдөө цельсийн -68 градус хүрч байсан бол зундаа цельсийн +37.2 градус хүрч байсан гэнэ. Харин энэ удаад цельсийн +38 градус хүрсэн тул энэ үзүүлэлт өөрчлөгдөх аж.

Арктикийн тойргийн хойд бүст, Москва хотоос 4800 гаруй километрийн зайд орших Бүгд Найрамдах Саха улсад харьяалагддаг Верхоянск хотын цаг агаарын бүртгэлийг 1885 оноос эхлэн бүртгэж эхэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: forbes.ru, bbc.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

123456 2020-06-23 49.0.212.188

Дунд хугацааны ирээдүйд хойд мөсөн далай хайлж дэлхийд усан галав юүлэх нь дээ

Avatar

00000 2020-06-23 66.181.190.185

эрс тэс уур амьсгал гэж бичдэг байх аа Эсрэг тэсрэг гэж бичихгүй ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж