Арктикийн бүст түүхэндээ байгаагүйгээр халжээ

Хуучирсан мэдээ: 2020.06.23-нд нийтлэгдсэн

Арктикийн бүст түүхэндээ байгаагүйгээр халжээ

Арктикийн бүст түүхэндээ байгаагүйгээр халжээ

Сибирийн Верхоянск хотод өнгөрөгч Бямба гаригт/2020.06.20/ түүхэндээ байгаагүйгээр халсан тухай Погода и Климат цахим хуудас мэдээллээ. Тус хотод олон жилийн дундаж үзүүлэлтээр зургадугаар сарын сүүл гэхэд цельсийн +20 градус байдаг бол өнгөрөгч Бямба гаригт цельсийн +38 градус хүрч арктикийн бүст бүртгэгдсэн хамгийн өндөр халсан тохиолдол болжээ.

Өмнө нь 2015 онд АНУ-ын Аляска мужийн Форт-Юкон хотод цельсийн +37.8 градус хүрч байжээ

1300 гаруй оршин суугчидтай Верхоянск хот нь гиннесийн номонд дэлхийн хамгийн эсрэг тэсрэг уур амьсгалтай хотоор нэрлэгдэж байжээ. Тус хот нь өвөлдөө цельсийн -68 градус хүрч байсан бол зундаа цельсийн +37.2 градус хүрч байсан гэнэ. Харин энэ удаад цельсийн +38 градус хүрсэн тул энэ үзүүлэлт өөрчлөгдөх аж.

Арктикийн тойргийн хойд бүст, Москва хотоос 4800 гаруй километрийн зайд орших Бүгд Найрамдах Саха улсад харьяалагддаг Верхоянск хотын цаг агаарын бүртгэлийг 1885 оноос эхлэн бүртгэж эхэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: forbes.ru, bbc.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж