БНСУ-д шинэ халдварын тоо харьцангуй цөөн бүртгэгдэж байгаа ч эрүүл мэндийн мэргэжилтнүүд Солонгост хоёр дахь давлагаа эхэлсэн хэмээн үзэж буй гэнэ. БНСУ цар тахалтай амжилттай тэмцэж байгаа ч тэрхүү тэмцэл ойрын хэдэн сардаа хараахан дуусахгүй бололтой. Солонгосын халдварт өвчин хяналт, сэргийллийн төвийн дарга Жүн Юн Кёны хэлснээр эхний давлагаа дөрөвдүгээр сард дууссан аж.
Харин тавдугаар сараас шөнийн клубүүд, нийслэл Сөүл хотод шинэ тохиолдлууд ихэсч эхэлсэн байна.
Энэ хооронд өдөрт бүртгэгдэх халдварын тоо маш ихээр багассан байжээ. Тухайлбал өмөн нь хоногт мянга мянгаар бүртгэгдэж байсан бол тэр хооронд шинэ тохиолдлын тоо эрс багасч, тэр байтугай гурван өдөр дараалж нэг ч шинэ тохиолдол бүртгэгдээгүй аж. Албаныхны өчигдөр/2020.06.22/ хэлснээр сүүлийн 24 цагт 17 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Жүний хэлснээр ийнхүү сүүлийн үед шинэ тохиолдол цөөхөн хэдий ч буурахгүй байгаа нь хоёр дахь давлагаа эхэлсний шинж гэнэ.
Өнөөдрийг хүртэл Солонгосын халдварт өвчин хяналт, сэргийллийн төв нэгдүгээр давлагаа дуусаагүй байгаа хэмээн мэдээлж байсан юм. Харин одоо Жүний хэлсэнчлэн тавдугаар сарын эхний долоо хоногт шинэ давлагаа Сөүлд эхэлсэн хэмээн үзэж буй гэнэ. Иймд төвийн хотууд дахин олон хүн цугларахыг хориглож, зай барих дүрмийг хатуу сахихыг иргэддээ уриалж, эмнэлгүүдийн хүчин чадлыг зузаатгаж эхэлсэн байна.
Өдгөө БНСУ-д халдвар авсан хүний тоо 12 мянга гаруй, нас барсан хүний тоо 280 болжээ.
Эх сурвалж: BBC.COM
Зочин 2020-06-23 202.9.40.104
Хүн бүр маш болгоомжтой зөвхөн үндэсний үйлдвэрийн хүнс бараагаа хэрэглэе
Amjilt 2020-06-23 24.46.100.17
Taiwan bj,darhlaagaa saijruul,tsaashid hun torolohton covidtoi hamt amidarahad hurch bolzosggui,vaccine garavch virus huvirch bdg tul batalgaagui.Iimd uridchilan sergiileed,hil ajilaa,neem heviin NHS oor zam ugui
Зочин 2020-06-23 66.181.161.48
БНХАУ-н Бээжин хотын хүнсний захад Covid-19 халдвар дахин илэрсэн энэ нь хүнсний ногоо бүтээгдэхүүнээс илэрсэн байна. Монгол Улсын хилээр Хятад улсаас орж ирж байгаа хүнсний ногоонд хориг тавиач ээ УОК-нхон, Ерөнхийлөгчөө, Ерөнхий сайдаа, УИХ-н даргаа, ЭМЯ-ны сайдаа, Барс зах дээр нул хятад ногоо зарагдаж байна, анхаараач ээ
Зочин 2020-06-23 117.111.26.173
Өөрсдөө иддэгүй юм чинь яг тоож харагдаач
Зочин 2020-06-23 43.242.243.70
юунд ингэж харалцулах гэж яддаг юм вэ дээ хүмүүс минь
Зочин 2020-06-23 58.10.154.1
Айдас хүйдэстэй мэдээг манай сэтгүүлчид хайж олдог
Тэгээд 3 дахь давалгаа гэж байх уу ? 2020-06-23 139.5.218.70
аймшиг