Covid-19: БНСУ хоёр дахь давлагаа эхэлснийг мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2020.06.23-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19: БНСУ хоёр дахь давлагаа эхэлснийг мэдэгдлээ

Covid-19: БНСУ хоёр дахь давлагаа эхэлснийг мэдэгдлээ

БНСУ-д шинэ халдварын тоо харьцангуй цөөн бүртгэгдэж байгаа ч эрүүл мэндийн мэргэжилтнүүд Солонгост хоёр дахь давлагаа эхэлсэн хэмээн үзэж буй гэнэ. БНСУ цар тахалтай амжилттай тэмцэж байгаа ч тэрхүү тэмцэл ойрын хэдэн сардаа хараахан дуусахгүй бололтой. Солонгосын халдварт өвчин хяналт, сэргийллийн төвийн дарга Жүн Юн Кёны хэлснээр эхний давлагаа дөрөвдүгээр сард дууссан аж.

Харин тавдугаар сараас шөнийн клубүүд, нийслэл Сөүл хотод шинэ тохиолдлууд ихэсч эхэлсэн байна.

Энэ хооронд өдөрт бүртгэгдэх халдварын тоо маш ихээр багассан байжээ. Тухайлбал өмөн нь хоногт мянга мянгаар бүртгэгдэж байсан бол тэр хооронд шинэ тохиолдлын тоо эрс багасч, тэр байтугай гурван өдөр дараалж нэг ч шинэ тохиолдол бүртгэгдээгүй аж. Албаныхны өчигдөр/2020.06.22/ хэлснээр сүүлийн 24 цагт 17 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Жүний хэлснээр ийнхүү сүүлийн үед шинэ тохиолдол цөөхөн хэдий ч буурахгүй байгаа нь хоёр дахь давлагаа эхэлсний шинж гэнэ.

Өнөөдрийг хүртэл Солонгосын халдварт өвчин хяналт, сэргийллийн төв нэгдүгээр давлагаа дуусаагүй байгаа хэмээн мэдээлж байсан юм. Харин одоо Жүний хэлсэнчлэн тавдугаар сарын эхний долоо хоногт шинэ давлагаа Сөүлд эхэлсэн хэмээн үзэж буй гэнэ. Иймд төвийн хотууд дахин олон хүн цугларахыг хориглож, зай барих дүрмийг хатуу сахихыг иргэддээ уриалж, эмнэлгүүдийн хүчин чадлыг зузаатгаж эхэлсэн байна.

Өдгөө БНСУ-д халдвар авсан хүний тоо 12 мянга гаруй, нас барсан хүний тоо 280 болжээ.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж