Японы нийслэл Токио хотноо орших Диснейлэнд, Диснейн Далай тэнгисийн цэнгэлдэх хүрээлэн зэргийг ирэх долдугаар сарын 1-ээс эхлэн нээхээр болжээ. Японд коронавирусийн халдвар бүртгэгдсэнээр Диснейн паркууд өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээс хойш хаалттай байсан юм. Гэхдээ Токио хот болон эргэн тойрны мужуудад сүүлийн долоо хоногт бизнесийн үйл ажиллагаа дахин эхэлсэнтэй холбогдуулан тус паркуудыг нээхээр төлөвлөжээ. Ингэхдээ нэг удаад тодорхой тооны хүнд, халдвараас сэргийлэх өндөр хамгаалалт дор үйлчлэх гэнэ.
Токиогийн Диснейн паркуудаар үйлчлүүлэгчдэд урьдчилан тасалбараа захиалж, орохдоо халуунаа үзүүлэн, маск зүүж, хоорондоо зай барин үйлчлүүлэх шаардлага тавих гэнэ.
Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ