УБТЗ: Өнөөдөр галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээнэ | News.MN

УБТЗ: Өнөөдөр галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээнэ

Хуучирсан мэдээ: 2020.06.23-нд нийтлэгдсэн

УБТЗ: Өнөөдөр галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээнэ

УБТЗ: Өнөөдөр галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээнэ

Зургадугаар сарын 21-ний өдөр орсон хүчтэй аадар борооны улмаас Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн хурдны авто замын Улаанбаатар талаас 21.4, 24.1, 24.7, 26.2, 28, 28.3 дахь км-т замын хөвөө, шуудуу, хоолой, торон хашаа эвдэрч, Улаанбаатар-Чойр чиглэлийн авто замын 100-180 км-т 14 хэсэг газар үерийн ус замын хөвөөг угааж, 132-150 дахь км-т замын зорчих хэсэг эвдэрчээ.

Мөн Зуунмод-Мандалговь чиглэлийн замын Бөхөгийн гүүр орчимд үерийн ус ихээр орж ирж, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүссэн, Улаанбаатар-Сайншанд чиглэлийн төмөр замын 554-585 дахь км-т 8 хэсэг газарт нийт 2.5 км төмөр замын далан үерийн усанд сэтэрч, эвдрэлд орсон байна.

Гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд Чойр болон Наран-Элгэн өртөөний замчид болон холбогдох байгууллагын 470 орчим хүн оролцож байгаа бөгөөд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан “Ажлын хэсэг” удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж буй юм байна.

“Улаанбаатар төмөр зам”-ын Олон нийттэй харилцах албанаас энэ талаар тодруулахад “Өнөөдөр галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээхээр ажиллаж байна” гэв.

ДӨРВӨН АВТОБУС ГАРГАН, ИРГЭДИЙГ ЗАМЫН-ҮҮДЭЭС УЛААНБААТАРТ АВЧИРЧЭЭ

Төмөр зам болон гүүрийг сэргээн босгох ажил өчигдөр оройноос эхэлсэн бөгөөд нийт 500 гаруй хүн, 44 техниктэй ажиллаж байгаа аж. Үүнээс төмөр замын 460 гаруй ажилчин эвдэрсэн цэгүүдийг сэргээн босгохоор ажиллаж буй юм байна. Зам усанд автсан учир Замын-Үүдээс өчигдөр орой гарсан суудлын 275-р галт тэрэгний 164 зорчигчийг Чойр өртөөнөөс Улаанбаатар хот хүртэл том оврын 4 автобус гарган, ямар нэг чирэгдэлгүй тээвэрлэн, Улаанбаатар төв буудалд цагт нь авчирсан байна.

Өнөөдрийн байдлаар төмөр замын цэгүүдийг сэргээн босгох ажилд туслахаар харилцагч байгууллага, ААН-үүдийн 40 гаруй техник нэмэгдсэн тул сэргээн босгох ажил эрчимтэй явагдаж байгаа аж.

Зам, тээврийн хөгжлийн яамны Хөгжлийн газрын дарга М.Энхболдын мэдээлснээр, үерийн улмаас Улаанбаатар-Мандалговь, Улаанбаатар-Өндөрхааны чиглэлд авто тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ. Нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай арга хэмжээ авч, замыг түр хугацаагаар зогсоосон ч төмөр замын нийт ажилчид шөнөжин ажиллаж, Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замыг хугацаанаас нь өмнө нээсэн байна. Ашиглалтад ороод удаагүй “Хөшигийн хөндий” олон улсын нисэх буудлын авто замын далан нурж, эвдэрч гэмтжээ. Мөн Улаанбаатар-Мандалговь чиглэлийн зам эвдэрсэн байна. Зам, тээврийн хөгжлийн яамнаас ажлын хэсэг гарч, 2.8 км төмөр замын гэмтлийг тодорхойлж, зургаан хэсэгт эвдрэл гэмтэл гарсныг тогтоосон байна. Энэхүү ажилд нийт 461 хүн, 50 техник хэрэгсэлтэй ажиллаж буй бөгөөд төмөр замын үйл ажиллагааг өнөөдөр (2020.06.23) орой сэргээхээр төлөвлөжээ.

НИЙТ ГУРВАН ЦЭГИЙН ЗАМЫГ ЗАССАН Ч ҮЛДСЭН ТАВАН ЦЭГ НЬ НЭЛЭЭН ЭВДРЭЛТЭЙ БАЙНА

 

УБТЗ-ын Тээврийн хяналтын албаны дарга Н.Адъяагийн мэдээлснээр, зургадугаар сарын 21-ний өдрийн 16:00 цагийн үед Төв аймгийн Зуунмод, Алтанбулаг, Баян сумын нутгаар 15 минут орчим хүчтэй аадар бороо, мөндөр оржээ.

Байгалийн энэ давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр УБТЗ-ын гол төмөр замын Агуйт, Наран-Элгэн, Оорцог-Энгэр зөрлөгүүдийн хооронд, нийт 53 км хэсгийн 8 цэгт үерийн ус төмөр замыг давж, хиймэл төхөөрөмж болон гүүр хоолойг эвдэлсэн байна. Одоогоор гурван цэгийн замыг засаж, хэвийн болгон хөдөлгөөнийг нээсэн бол үлдэх таван цэг нэлээн эвдрэлтэй байгаа ажээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zabsarlaga1-7/ 2020-06-23 130.253.28.4

XOPIG

Avatar

ylcad opuulsnaac ebdeed,bainga ZUUJ TAM BOLLOO YMXIIGEE ZUU. 2020-06-23 130.253.28.4

baliar xog chini

Avatar

bainga,opootsoldoj,BAINGA NYYRS GEJ XARSAN BN,byaldyychlaad l,baliar xog uymaa. 2020-06-23 130.253.28.4

oopiixoo yumiig xyrbel ubchluulj tashyyrdaad,ylciin yumiig zopiydaar,ZAIGYI

Avatar

bas bainga NYYRS ZUUX NI.parlament ni deer baix.mungu,XYNS,TZaas zailuulax,emlegtei gyilagchdaa xushij,byxbld xemjndxizg 2020-06-23 130.253.28.4

naadax balar chin conguuliar endexiin TZ deer bn.2 talaar ni xybiixaa
emptiinesymiin xynsiig zuuj tam bolox ni

Avatar

endxiin xymyys ni meljdeed bn gn,taarsan darangyilald,ajlaaraa,ml? opuulaxgyi,zailsxiix. endxiin yumiig ebdeed bxd,zasaadls 2020-06-23 130.253.28.4

500p nebterdg,

Avatar

TZD OIPTUULAXGYI,GADNIIXNIIG ZAILUUL 2020-06-23 130.253.28.4

top tataa uursduu,topon deer bgaa,

Avatar

Зочин 2020-06-23 130.253.28.4

OOPCHILJ BOLOXGYIEE,XED XELDEG YUM ,
ctandart bush

Avatar

ylciin xamgaaltad 2020-06-23 130.253.28.4

tz deer 2-3 narmiisan ajilchin xyyxen bna,ureedyi,bygdiin toloo.

Avatar

yc boxip xolboltooc dyyjingeera xajyyd byyj naiplagac,naadmaar COLAG XAMGAALTAD,shine texnlogi XULXI bnaa oipd,ex 2020-06-23 130.253.28.4

pejenii dund bdg VANILA xabchuurga bas xylgailsan bn.coland vanila xiij,Opanj xiij,cherry apnitkrxy amtlagch xiicn bn
COLAG buiig laazalj,tom deer baij magad,pepsigee ch xiij baij magad.

Avatar

500,ylc 2020-06-23 130.253.28.4

ingej canaa xylgail kpaar neg xecegiig ni xiix erx abdag yumyydaa

Avatar

zailyyl byaldyychulj,ubchlyylj,xyn alj bayn baigaad yaxab,ylciin xaMGAALTAD.baijn mxedeac xylgailhj,iim bayn baigaad yaxab. 2020-06-23 130.253.28.4

ubchlyyldeg a*******n ereg shyrag dytaaj,NOBSHPONO SHYY OPOOLON CHUTGUP XYN BOLOX GEED
BALAR BALIAR ZANGAAPAA BALIARTAAD BALRAB!

0 0
Avatar

Zochin 2020-06-23 202.126.90.142

УБТЗ арай дэндvv муу юм аа…

Avatar

Зам ПДМС үргэлжлэл 2020-06-23 59.153.112.145

ЗУРААД ЧОЙРТ ТЕЛЕГРАФТ ӨГ ГЭЛЭЭ, БИ Ч ДАВХИЖ ОЧООД ӨГЧИХЛӨӨ, СЭРГЭЭН БОСГОЛТЫН БҮХ АЖЛАА ДУУСААД ХОТОД ПДМС ДЭЭРЭЭ ИРТЭЛ ТЭНД АЖИЛЛАСАН БҮХ ЗАМЧДЫГ, НАДЫГ САРЫН ЦАЛИНГААР ШАГНАСАН ТУШААЛ-ЦАХИЛГААН ИРЧИХСЭН БАЙЖ БИЛЭЭ,ЭНЭ САЙХАН ДУРСАМЖ ӨӨРИЙН ЭРХГҮЙ БОДОГДЛОО, ЯГ ЭНЭ ГАЗАРТ 50 ЖИЛД НЭГ УДАА ХАМГИЙН ИХ ХҮЧТЭЙ ҮЕР БОЛОХ МАГАДЛАЛТАЙ НЬ БАТЛАГДАЖ БНА, ЭНД ОДОО БУЙ УС ЗАЙЛУУЛАХ ГҮҮР ХООЛОЙГ 2-3 ДАХИН НЭМЖ БАРИХ ХЭРЭГТЭЙ, МАНАЙ ГАН ЗАМЧИД БАЙГАА ЦАГТ БАЙГАЛИЙН ЭНЭ АЮУЛЫГ ЯМАГТ ДАВАН ТУУЛНА ШҮҮ.

Avatar

Зам ПДМС үргэлжлэл 2020-06-23 59.153.112.145

ГАЗАР ДЭЭР ДОРУРС-ийн ВАГОН-РЕОСТОРАНУУД БЭЛЭН ХООЛ ӨГНӨ, УГААГДАЛТ БҮРТ ЛПС-ИЙН УТАСТАЙ, БАЙДЛЫГ ЯРИНА, П ЗОРИГ БҮГДИЙГ УДИРДАЖ БАЙСАН, НУУРАНД ЖИВСЭН ЗАМЫН САРААЛЖИЙГ ТРАКТОРООР ЧИРЖ ИРЭЭД МАНАЙ ЗАМЧИД ТЭР ЧИГЭЭР НЬ ГАРААРАА ӨРГӨЖ ХӨРВҮҮЛЭЭД ДАЛАН ДЭЭР НЬ ГАРГАЧИХДАГ БАЙСАН,ОУ-ЫН Г/Т ӨВӨРБАЙГАЛЬ, ЧИТА-ГААР ЯВЖ БАЙВ, БИД МАЙХАН, ПАЛАТКАНД БАЙРЛАНА,Н-РЕМАРОВ НАД ДЭЭР ИРЭЭД ПДМС МАШ САЙН АЖИЛЛАЖ БНА,БҮХ ХҮНИЙХЭЭ НЭРИЙГ ӨГ ГЭВ,ӨГТӨЛ БҮГДИЙГ САРЫН ЦАЛИНГААР ШАГНАСАН ЦАХИЛГААН БОЛГОЖ ГАРЫН ҮСЭГ

Avatar

1979 оны Зам ПДМС Лханаасүрэн 2020-06-23 59.153.112.145

1979 ОНД ЯГ ЭНД ҮЕР БУУЖ, 30-ААД КМ-Т 20-ИОД ЦЭГТ ЭНЭНЭЭС ХҮЧТЭЙ УГААГДАЛТ БОЛСОН, ДАЛАН,ГҮҮР ХООЛОЙ,РЕЛЬС ШПАЛЫН САРААЛЖИЙГ СЭТ УРСГААД 0.5-1.0 км-т ТОГТСОН НУУРТ ЖИВҮҮЛЧИХСЭН БАЙСАН,УТАСНЫ МОДНЫ ШОНГИЙН ЛОНХНЫ ДЭГЭЭНД ХӨВСӨН ӨВС НОГОО ТЭЭГЛЭЭД УНЖЧИХСАН ТИЙМ ИХ УСТАЙ ҮЕР БОЛСОН, Н-РЕЙМАРОВ, СнЗ-ЫН ОРЛОГЧ СҮРЭН ВЕРТОЛЁТООР БУУГААД Л,БИ Зам ПДМС БҮХ ЗАМЧИДТАЙГАА САЛХИТААС ИХ ЗАСВАРААС ДАЙЧЛАГДАН ИРЖ ЗАМЫН АНГИЙНХАНТАЙ ХАМТ 12 ХОНОГТ ЗАМЫГ СЭРГЭЭСЭН, ГҮҮР ХООЛОЙГ ОРОСЫН УС-15 ШИНЭЭР БАРЬСАН ДАА.

Avatar

зочин 2020-06-23 66.181.161.10

Анхнаасаа л зураг энэ тэрийг нь хийхдээ газар нутгийг нь дутуу судалсан , тооцоо муу хийгдсэн л байн шд.

Avatar

Зочин 2020-06-23 62.216.208.65

Харин тийм муу Орсуудыг олж шийтгэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-06-23 66.181.181.100

Бүр хөрс нь урсждээ, төмөр зам хөрсөнд л бэхлэгдэнэ биздээ, харс урсхаар яахын болоо. Шинэ технологи хэрэгтэй юм бишүү

Avatar

ymxii sanaatai gydamjnii gyilagchin baijee,tegeed l gadniixand byaldyychilj ardsygtei,yrbagch abgaichyyltai,bazajkxkx 2020-06-23 130.253.28.4

taazar dalan,tsaibar xaipga,syyliin yeiin texneg texnologioos bolj EBDLEED bnaa OPUULAXGYI,XIILGEXGYI,
NYYRS ZUUJ BAINGIIN TAM BOLOXBII

Avatar

Зочин 2020-06-23 202.21.109.111

Mongolchuud mini hunii nud huursn um bitgii hiij bai hiivel tultal hiiee yag shono ehnerhihe doodoh ruu tavihdaa hiideg shig xaxa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж