Боолын наймаачдын хөшөөг буулгаж, голд хаясан явдал маш хурдан дэлгэрч, Христофер Колумб, АНУ-ын экс Ерөнхийлөгч нарын хөшөөг жагсагчид сүйтгэж хаясан. Харин одоо Шон Кинг тэргүүтэй жагсагчид Есүсийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын бэлгэ тэмдэг хэмээн устгахыг хүсч байгаа аж.
Шон “Тийм ээ, цагаан арьстнууд Есүс эргэж ирнэ хэмээн ярьдаг нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах далд утгатай гэж би үзэж байна” хэмээн жиргэжээ. Мөн тэрбээр цагаан Есүс болон түүний Европ ээж, тэдний цагаан найзууд, цагаан сүмийн уран зураг бүхий цонхнууд бүгд устгагдах ёстой хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн байна.
Хэдэн долоо хоногийн өмнөөс жагсагчид АНУ даяар арьс өнгөний үзэлтэй холбоотой хөшөөнүүдийг “ангуучилж” эхэлсэн билээ. Эхлээд АНУ-ын иргэний дайны үеийн генералуудын хөшөөг, удалгүй Христофер Колумб Ерөнхийлөгч Грант, Томас Жефферсон, Жорж Вашингтон нарын хөшөөг буулгасан юм.
Цаашлаад олон жижиг хөшөөнүүд халдлагад өртөж, Нью Йоркын үндэсний түүхийн музей үүдэндээ байдаг Теодр Рузвелтийн хөшөөг буулгахаар шийдсэн байна.
Эх суэвалж: RT.COM