АНУ-аас “H-1B”, “H-2B”, “J-1”, “L” төрлийн виз олгохгүй

Хуучирсан мэдээ: 2020.06.23-нд нийтлэгдсэн

АНУ-аас “H-1B”, “H-2B”, “J-1”, “L” төрлийн виз олгохгүй

АНУ-аас “H-1B”, “H-2B”, “J-1”, “L” төрлийн виз олгохгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гадаадын ажилчдад зориулсан зарим  төрлийн виз болон ногоон карт олголтыг 2020 оны сүүл хүртэл зогсоох шийдвэр гаргалаа. Ингэснээр чадварлаг технологийн ажилчид, хөдөө аж ахуйн бус улирлын чанартай туслах ажилчид, асрагчид, гадаадын цалинтай гүйцэтгэх захирлуудад түр хугацаагаар виз, ногоон карт олгохгүй болж байна.

Цагаан ордноос уг шийдвэрийг тайлбарлахдаа “COVID-19” цар тахлын үед санхүүгийн хямралд орсон америкчуудад ажиллах боломжийг олгох зорилготой хэмээжээ. Гэвч шүүмжлэгчдийн зүгээс энэ шийдвэр нь цар тахлыг далимдуулан цагаачлалын бодлогоо чангатгах арга хэмээн мэдэгджээ. Цагаан ордны мэдэгдэлд дурдсанаар визний хоригт 525 мянга гаруй хүнд хамаарах ба 170 мянга гаруй хүн оршин суух зөвшөөрөл олгох ногоон картыг авч чадахгүй болох аж. Ногоон карт олголтыг түр зогсоох шийдвэрийг Дональд Трамп өнгөрсөн дөрөвдүгээр сард анх танилцуулсан бөгөөд Даваа гаригт уг шийдвэрийн хугацааг сунгажээ.

Дональд Трампын шийдвэрийн дагуу “H-1B”, “H-2B”, “J-1”, “L” төрлийн визийг түр хугацаагаар олгохгүй. АНУ-аас гадаадын ажилчдад олгодог “H-1B” визийг голдуу Энэтхэгийн технологийн салбарын ажилчид авдаг байна. Тухайлбал, өнгөрсөн онд “H1-B” визний хөтөлбөрийн дагуу 85 мянган ажлын байр зарлагдахад 225 мянга орчим хүн хүсэлт гаргасан аж. Мөн улирлын чанартай салбарын гадаадын ажилчдад олгодог “H-2B” виз олголтын тухайд хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэл, эрүүл мэндийн мэргэжилтнүүдээс бусад хүмүүст виз олгохгүй. Богино хугацааны солилцооны “J-1” визийг хязгаарлана. Гэхдээ хүсэлтийн дагуу зарим хүнд виз олгож болно. Олон улсын корпорацийн менежерүүд, гүйцэтгэх захирлуудад олгодог “L” визийг түр хугацаагаар зогсооно.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж