ЭМЯ: Хоёр хүнээс коронавирус илэрч, 5 хүн эдгэрчээ

Хуучирсан мэдээ: 2020.06.23-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Хоёр хүнээс коронавирус илэрч, 5 хүн эдгэрчээ

ЭМЯ: Хоёр хүнээс коронавирус илэрч, 5 хүн эдгэрчээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийж байна. Тус яамны мэдээлснээр орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд тандалт судалгааны зорилгоор 5000 гаруй хүнд хийсэн шинжилгээнээс коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илрээгүй байна. Гэсэн ч иргэдийн зүгээс хүмүүс олон нийтийн газар, нийтийн тээвэрт амны хаалтаа зүүхгүй байна гэх гомдол, шүүмжлэл ирүүлснийг ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл онцлов. Тэрбээр коронавируст халдварын тархалт өндөр байгаа энэ үед сонор сэрэмжээ алдаж болохгүйг иргэдэд анхаарууллаа.

ЭМЯ-ны 24 цагийн 119 шуурхай утсанд  нийт  161  дуудлага иржээ.  Үүний ихэнх нь эмнэлзүйн шинж тэмдгийн талаар зөвлөгөө мэдээлэл авсан байна. Гадаадын АНУ, Малайз, Швед, ОХУ  улсаас  9 иргэн холбогдож коронавируст халдварын талаар эмнэлзүйн зөвлөгөө мэдээлэл авчээ.

ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ:

-Өнгөрөгч 24 цагийн байдлаар Дархан-Уул аймаг, ХӨСҮТ-ийн лабораториудад нийт 426 хүнд шинжилгээ хийгдсэнээс 424 хүнд коронавирус илрээгүй. Харин Нурсултан-Улаанбаатарын нислэгээр ирсэн хоёр зорчигчийн давтан шинжилгээгээр коронавирус илэрч, ХӨСҮТ-д эмчилгээнд орлоо. Мөн ХӨСҮТ-ээс таван хүн эдгэрч, дараагийн шатлал руу шилжсэн бөгөөд 19-24 насны оюутнууд байсан. Нийт батлагдсан тохиолдол 215, эдгэсэн 157 хүн байна.

ТУСГААРЛАЛТАД БАЙСАН ХОЁР ИРГЭНИЙ ДАВТАН ШИНЖИЛГЭЭГЭЭР КОРОНАВИРУС ИЛЭРЛЭЭ

Энэ сарын 10-нд  Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 181 хүн ирсэн. Эх орондоо ирж тусгаарлагдаж буй  зорчигчдоос нийт хоёр удаагийн давтан шинжилгээ хийхэд сэжигтэй гэж үзсэн гурван хүний шинжилгээний хариу сөрөг гарсан бол давтан шинжилгээгээр 26 настай эрэгтэй, 31 настай эмэгтэйгээс коронавируст халдвар илэрчээ. Батлагдсан хоёр тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлаж байгаа бөгөөд эмчилгээг эхлүүлсэн байна. Харин сэжигтэй гурван тохиолдлын сорьцод  энэ сарын 11-нд хийсэн PCR лабораторийн давтан шинжилгээний хариу сөрөг гарсныг ХӨСҮТ-өөс мэдээлж байв.

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 106 хүн хяналт, тандалт эмчилгээнд байна. Эмчлүүлэгчдийн  51 нь хөнгөн, хүндэвтэр 6 хүн байгаа аж.  Харин шинжилгээний хариу нь сөрөг гарсан 424 хүнийг задалж хэлбэл,

  • Ажиглах байранд тусгаарлагдсан 181
  • Тандалт судалгааны зорилгоор Баянзүрх дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвд хоёр хүний сорьц
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 22
  • Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 21 хүний давтан шинжилгээ
  • Увс аймагт тусгаарлагдсан 6
  • Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн 19 жолооч
  • Ачаа тээврийн 175 жолоочоос тус тус коронавируст халдвар илрээгүй байна.

БЭЭЖИНД МАНАЙ УЛСЫН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙН БАЙДАЛ ХҮНД БАЙНА

Дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэгээр нийт 1049 хүн эх орондоо ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2779 иргэн тусгаарлагдаж байна. Үүнээс 250 нь ямар нэгэн архаг хууч өвчний улмаас хяналтад байгаа аж.  Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 89 хүнээс 16 хүний биеийн байдал хүнд байгаа бол Бээжинд манай улсын нэг иргэний биеийн байдал хүндэвтэр байгаа аж.

Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргалын хэлснээр БНХАУ-ын талаас зөвшөөрөл өгвөл тус иргэнийг татаж авахад бэлэн байгаа гэнэ. Мөн  Замын-Үүд боомтод ЗӨСҮТ-ийн явуулын лабораторит 500 гаруй тээврийн жолоочид хийсэн шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Мөн гэрийн ажиглалт руу шилжсэн 732 иргэн нийслэлд байгаа бол Баян-Өлгий аймагт хамгийн их буюу 40 хүн гэртээ өөрийгөө хянаж байна.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Monday, June 22, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж