Хабибын аав covid-ийг ялсан ч биеийн байдал нь муу байна | News.MN

Хабибын аав covid-ийг ялсан ч биеийн байдал нь муу байна

Хабибын аав covid-ийг ялсан ч биеийн байдал нь муу байна

Хабибын аав covid-ийг ялсан ч биеийн байдал нь муу байна

UFC холбооны хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедов өнгөрөгч Даваа гаригт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй аавынхаа талаар ярьжээ. Тэрбээр ОРТ 1 сувагт өгсөн ярилцлагадаа “Аав минь одоо эрчимт эмчилгээний тасагт бие нь тун муу хэвтэж байна. Тэр шинэ коронавирусийн өвчнийг давж гарч чадсан, шинж тэмдэг нь бүрэн арилаагүй байна. Мөн уушги болон зүрх нь асуудалтай хэвээр байгаа” хэмээжээ.

Мөн түүнээс аавтайгаа уулзсан эсэхийг нь тодруулахад “Би түүн дээр зочилсон. Тэр намайг таньсан ч бид ярилцаж чадаагүй. Учир нь түүнд амьсгалын аппарат зүүлгэчихсэн байсан. Би түүн дээр өдөр болгон очиж, гарыг нь атган ярилцдаг. Тэр надтай дохиогоор харьцдаг. Би дэлхийн шилдэг эмч нар аавыг минь эргэн хөл дээр нь босгоно гэдэгт ямар ч эргэлзээгүй итгэж байна. Эмч нарын хийж байгаа бүх зүйлд баярлалаа” гэжээ.

Абдулманап Нурмагомедов одоогийн байдлаар Москва хотын эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд анх тэрбээр уушгины хатгалгаар эмнэлэгт хүргэгдсэн ч цус харваж мөн шинжилгээний явцад шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон юм. Тэрбээр анх Махачкала хотын ууланд хоёр өдрийн турш алхаснаас хатгаа авч Дагестанд эмчилгээ хийлгэж байсан боловч эмч нарын буруутай эмчилгээнээс болж цус харван Москвад хүргэгдсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж