Дурсгалын хөшөөний шав тавих ёслол болов

Хуучирсан мэдээ: 2020.06.23-нд нийтлэгдсэн

Дурсгалын хөшөөний шав тавих ёслол болов

Дурсгалын хөшөөний шав тавих ёслол болов

Өчигдөр буюу 6-р сарын 22-ны өдрийн өглөөний 09.00 цагаас (Москвагийн 04.00 цаг) Аугаа их Эх орны дайн эхэлсэн цаг мөчид ОШУСТ-ийн гаднах талбайд ОХУ даяар тэмдэглэн өнгөрүүлдэг "Нэхэн Дурсах, Харуусан эмгэнэх өдөр"-т зориулсан “Зүрхэнд, Үүрд” арга хэмжээ зохион байгуулагдлаа.

1941 оны 6 дугаар сарын 22-ны үүрээр фашистын Герман улс ЗХУ руу итгэл алдан довтолж, цэрэг стратегийн олон байгууламж, хот суурингуудад ширүүн цохилт өгсөн юм. 1418 өдөр шөнийн турш үргэлжилсэн Аугаа их Эх орны дайн ийнхүү эхэлсэн бөгөөд энэ дайны уршгаар ЗХУ 27 сая шахам хүнээ алдсан хэдий ч дайсныг сөрөн зогсч чадсан юм. Тэрхүү цус урсгасан хүнд дайны өдрүүдэд ЗХУ Европын олон улс, ард түмнийг фашист ноёрхлоос чөлөөлж, гитлерийн цэргийг бут цохиход шийдвэрлэх хувь нэмэр оруулсан билээ.

Аугаа их Эх орны дайны талбар дээр Улаан армийн эгнээнд тулалдсан Монгол Улсад байнга оршин сууж байсан оросын болон Бүгд Найрамдах Монгол Ард Улсын иргэд энэхүү ялалтыг ойртуулахад өөрийн хувь нэмрийг оруулсан түүхтэй билээ.

Дайны жилүүдэд Монголоос фронтын шугам руу 5 мянга гаруй нутаг нэгтэн болон Монголчууд явсан бөгөөд тэдгээрийн тэн хагасаас илүү нь нутагтаа буцаж ирээгүй амь насаа алдсан юм. Москва, Курскийн цүлхэн, Сталинградын тулалдаан, Крым, Кавказ, Европын орнуудыг чөлөөлөх их тулалдааны талбарт халуун амиа зориулсан дайчид, баатруудын дурсгал ашид бадрахтун!

Тус арга хэмжээнд ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд И.К.Азизов, Бүгд Найрамдах Беларусь улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд С.В.Чепурной, Бүгд Найрамдах Казахстан улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Ж.Ж.Адилбаев, Найрамдлын нийгэмлэгүүдийн монголын эвлэл Ерөнхийлөгч, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, ЗХУ-ын баатар, Монгол улсын баатар, сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа, Монгол Улсад оршин сууж буй эх оронч нэгтнүүдийн байгууллагуудын зөвлөлийн тэргүүн Т.В.Шорваева, бусад албаны хүмүүс оролцсон бөгөөд Монголоос дайнд мордсон оросын эх оронч нэгтнүүд болон Монгол иргэдийн гэгээн дурсгалд зориулсан Дурсгалын хөшөөний шав тавих ёслол боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж