Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар анги гал унтраах шуурхай албаны “Газель” автомашинтай боллоо.
Тус автомашин нь 363 сая төгрөгийн өртөгтэй бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрээс шийдвэрлэж өгсөн байна.
Хүлээн авах ажиллагааны үеэр алба хаагчид аврах ажиллагааны үзүүлэх дадлага сургуулийг хийлээ.
ОХУ-д үйлдвэрлэсэн гал унтраах автомашин нь 350 л устай, 30 л хөөстэй, зөөврийн авто насос, помптой автомашин юм гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Малнууд 2020-06-23 202.21.97.250
kkk өмнө машингүй байсан байхдаа хөгжилтэй юмаа
123456 2020-06-23 49.0.212.188
Дарга нь Ланд-200 тай, гал сөнөөгчид нь усны канистр, гутлын гөвүүрнээс өөр юмгүй байлаа. Ийм байхыг дарга тэжээх унгац буюу гахай тэжээхийн ёсон гэдэг юм