0 доллараар бүтсэн кино бокс оффисыг тэргүүлжээ | News.MN

0 доллараар бүтсэн кино бокс оффисыг тэргүүлжээ

0 доллараар бүтсэн кино бокс оффисыг тэргүүлжээ

0 доллараар бүтсэн кино бокс оффисыг тэргүүлжээ

Цар тахлын улмаас томоохон кино компаниудын уран бүтээлүүд дэлхий даяар нээлтээ хийж чадахгүй байгаа билээ. Тэгвэл энэхүү боломжийг ашиглан 0 ам.доллараар буюу ямар ч зарлагагүй бүтсэн аймшгийн кино нээлтээ хийсэн эхний өдрөө 25 мянган ам.доллар олж АНУ-ын бокс оффисыг тэргүүлжээ. Энэхүү киног ютубер, жүжигчин Эрик Табах болон кино бүтээгч Кристиан Нилссон нар таван хоногийн дотор бүтээжээ. Нийт 29 минут үргэлжлэх Unsubscribe аймшгийн киног Zoom гэх видео дуудлага хийдэг программыг ашиглан хийсэн бөгөөд гол дүрд нь жүжигчин Чарли Тахан тогложээ.

Хамгийн хачирхалтай нь энэхүү кино нэг л өдрийн хугацаатай, ганц кино театрт нээлтээ хийн хоёрхон хүн үзсэн байна. Магадгүй танд яаж ганцхан кино театрт нээлтээ хийн хоёрхон хүн үзэж байхад 25 мянган ам.долларын ашиг олов гэсэн бодол төрч байгаа байх. Тэгвэл тус киног бүтээсэн Эрик Табах болон Кристиан Нилссон нар өөрсдөө кино театрын заалыг түрээслэн киногоо гаргаж мөн өөрсдөө бүхий л суудлынх нь тасалбарыг худалдан авч хоёулаа үзсэн байна. Тэдний гол зорилго нь өөрсдийн бүтээсэн киногоо бокс оффисын жагсаалтанд тэргүүлэхийг харах байсан гэнэ.

Энэ тухай тус киног бүтээсэн Эрик Табах ярихдаа "Эхэндээ бокс оффисын зүгээс бидний киног зөвшөөрөхгүй, ямар ч баталгаагүй кино гэж үзэж байсан. Бид тэдэн рүү жүжигчдийнхээ зургийг явуулж батлахыг хичээж байсан боловч тэд эргэлзсээр байсан. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр бидний киноны талаар мэдээ гарч эхлэхэд л тэд хүлээн зөвшөөрсөн. Одоо бол манай кино IMDb дээр номер нэг болсон. Бид нээлтээ хийсэн даруйдаа л бокс оффисыг тэргүүлсэн" хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
108
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-23 66.181.160.83

oorsdiihoo kinond 25 myngan dollar tulsun hereg uu shal utgagui shaasan tgched 0 dollaroor butsen gechjee

Avatar

Зочин 2020-06-23 66.181.161.18

kinoniixo neeltiig kino teatr tupeesln awj 2uulxna uzsn gj bgazde tepnees bish buteexde geegq bgazde

Avatar

зочин 2020-06-23 202.21.100.210

Ардчилалын хүчинд манай залуус ч сэтгэж шинэ юм хийдэг болсон

Avatar

сайн юм бэ 2020-06-23 43.242.241.154

Хүн тархиа 100% ашиглачих үед.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж