“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.06.23/ боллоо. Шүүхээс түүнийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргаж, дараагийн шүүх хуралдааныг долдугаар сарын 3-ны өдөр товлосон байна.
Тодруулбал, зургадугаар сарын 17-ны өдөр түүнд холбогдох шүүх хурал болсон ч шүүгдэгч Х.Бат-Ялалт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учраас шүүхээс Х.Бат-Ялалтад урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан гэж үзэн түүнд урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих шийдвэр гаргасан байдаг. Дашрамд дурдахад, Нийслэлийн прокурорын газраас Х.Бат-Ялалтад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ирүүлсэн юм.
Хэргийг эргэн сануулахад, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг шантаажилж, 50 сая төгрөг авсан хэрэгт холбогдсон бөгөөд түүнд хууль сахиулах байгууллагаас Эрүүгийн хуулийн 17.6-д заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэх үндэслэлээр буруутган яллагдагчаар тооцоод буй.
Э.БУРАМ
Ard 2020-06-23 84.197.41.223
Monosoos em abahaa bolichih Mongolchuudaa tegeed ter jaajgii abgai mongo seks arhi tamhia yariad gudamjindaa garna
зочин 2020-06-23 103.57.93.244
я***н АВГАЙ МӨНГӨӨР ШҮҮХИЙГ ЗОДОЖ БНАА
zochin 2020-06-23 64.119.18.101
Bat-Yalalt shudarga zaluu chi songogdonoo Shudarga busynxan chamaas aigaad unxeltseg ni xagarax gej baigaa
mongol 2020-06-23 64.119.18.101
Erdenechimeg avgai odoo setgel ni xanaagui yum uu Buzryn avgai odoo bolio Omno ni iim avgaig songoj baisan bid unexeer teneg yumaa
zochin 2020-06-23 202.179.26.199
setgegdel yaachivaa dandaa ingej zavaarchaa boli
zochin 2020-06-23 202.179.26.199
chiisver chereg uusgej chun yllachaa zogsoo
ммм 2020-06-23 66.181.182.238
Эрдэнэчимэгийн гомдол батлагдсан уу? Эсвэл ингэж гүтгэж хэг санал хасуулсныхаа төлөө мөнгө авсан уу? Ёстой хүн чанар нь хүйтэн хар мөс болсон эавгай байна.