Шүүх: Х.Бат-Ялалтыг үргэлжлүүлэн хорино

Хуучирсан мэдээ: 2020.06.23-нд нийтлэгдсэн

Шүүх: Х.Бат-Ялалтыг үргэлжлүүлэн хорино

Шүүх: Х.Бат-Ялалтыг үргэлжлүүлэн хорино

“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.06.23/ боллоо.  Шүүхээс  түүнийг үргэлжлүүлэн хорих шийдвэр  гаргаж, дараагийн  шүүх хуралдааныг долдугаар сарын 3-ны өдөр товлосон байна.

Тодруулбал, зургадугаар сарын 17-ны өдөр түүнд  холбогдох шүүх хурал болсон ч шүүгдэгч  Х.Бат-Ялалт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учраас шүүхээс Х.Бат-Ялалтад урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан гэж үзэн түүнд урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих шийдвэр гаргасан байдаг. Дашрамд дурдахад, Нийслэлийн прокурорын газраас Х.Бат-Ялалтад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ирүүлсэн юм. 

Хэргийг эргэн сануулахад, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг шантаажилж, 50 сая төгрөг авсан хэрэгт холбогдсон бөгөөд түүнд хууль сахиулах байгууллагаас Эрүүгийн хуулийн 17.6-д заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэх үндэслэлээр буруутган яллагдагчаар тооцоод буй.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж