ЗГ: Үерт автсан 51 өрхөд гэр олгоно | News.MN

ЗГ: Үерт автсан 51 өрхөд гэр олгоно

ЗГ: Үерт автсан 51 өрхөд гэр олгоно

ЗГ: Үерт автсан 51 өрхөд гэр олгоно

Засгийн газрын өнөөдөр /2020.06.23/-ийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцжээ.

ХАВРЫН ТАРИАЛАЛТЫГ 15-20 ХУВИАР НЭМЭГДҮҮЛЖЭЭ

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаанбуудайн тариалалт 10.6 хувиар, төмснийх 18.1 хувиар, хүнсний ногоо 26.5 хувиар тус тус ахиу байна. Цаг агаарын төлөв байдалтай уялдуулан  хаврын тариалалтын ажлыг 05 дугаар сарын 09-нөөс эхлүүлж, урьдчилсан байдлаар нийтдээ 490.2 мянган га-д тариалалт хийжээ. Үр тариа 375.1  мянган га-д тариалснаас 358.3 мянган га-д улаанбуудай, төмс 17.4 мянган га-д, хүнсний ногоо 8.5 мянган га-д, тосны ургамал 56.1 мянган га-д, тэжээлийн ургамал 28.8  мянган га-д, жимс, жимсгэнэ 3.5 мянган га-д  тариалаад байна. Тариалалтад зүтгэх хүчний трактор 4533, үр тарианы үрлүүр 2200, хөрс боловсруулах техник 5740, төмс, хүнсний ногооны үрлүүр 547 ажиллаж тариалалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэжээ.

Энэ оны 6 дугаар сарын 19-ны байдлаар гурилын үйлдвэрүүдийн агуулахад 16.3 мянган тонн гурил, 51.1 мянган тонн буюу 38.3 мянган тонн гурил үйлдвэрлэх хэмжээний улаанбуудайн нөөц байгаа бөгөөд шинэ ургац хүртэл шаардагдах 54.0 мянган тонн  гурилын хэрэгцээг дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ хангах боломжтой гэсэн тооцоо гаргажээ.

 ҮЕРТ АВТСАН 51 ӨРХӨД ГЭР ОЛГОХООР БОЛОВ

Төв, Говьсүмбэр аймгуудад энэ сарын 21 болон 22-ны өдрүүдэд орсон хүчтэй аадар борооны улмаас ихээхэн хэмжээний хохирол учирсан талаар Монгол Улсын Шадар сайд танилцуулга мэдээлэл хийв. Хохирсон айл өрхүүдэд яаралтай буцалтгүй тусламж үзүүлэх ОБЕГ-аас ирүүлсэн саналыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанд уламжилж, зөвшөөрөл авснаар УОК-иос шуурхай шийдвэр гаргалаа.

Энэ хүрээнд Төв, Говьсүмбэр аймгуудад орсон хүчтэй аадар борооны улмаас үүссэн уруйн үерт нэрвэгдэж, орон гэргүй болсон 51 айл өрхөд тус бүр иж бүрэн таван ханатй гэр олгохоор шийдвэрлэсэн байна.


ЗГ: ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБА БАЙГУУЛАХ ТОГТООЛ БАТЛАГДЛАА

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний геологийн албыг байгуулах тогтоол батлагджээ.  ‪Тодруулбал, УУХҮЯ-ны харьяанд  Засгийн газрын хэрэгжүлэгч агентлаг Үндэсний геологийн албыг байгуулахаар УИХ-аас 2020 оны 01 дүгээр сард шийдвэрлэсний дагуу Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг гаргалаа. Үндэсний геологийн алба нь 6 хэлтэстэй 68 хүний орон тоотой байна. Түүний бүтцэд Ашигт малтмал газрын тосны газрын Геологи хайгуулын хэлтэс болон Эрдэс баялаг  Геологийн судалгааны төв нь нэгж хэлбэрээр  Геологийн судалгааны төв ТӨҮГ болон Геологийн төв лаборатори ТӨҮГ нь харьяа байгуулагууд болж нэгтгэгдэх юм. Ингэснээр гадаад нэгж болох Геологийн судалгааны төв нь /УТҮГ-ын хэлбэрээр/ Геологийн төв лабораторийг /ААТҮГ хэлбэрээр/геологийн судалгаа явуулах, шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, хадгалах үйлччлэх, үйл ажиллагаг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах байдлаар ажилллах аж.

Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын хэвлийн геологийн тогтоц, бүтцийг судалж, ашигт малтмалын нөөцийг нэмэгдүүлснээр уул уурхайн салбарын тогтвортой үйлдвэрлэлтийг түүхий эдээр хангах, хот суурин, бүс нутгийн хэмжээнд геоэкологи, гидрогеологийн судалгааг гүйцэтгэх, газар хөдлөл, газрын гулсалттай холбоотой нутаг дэвсгэрт нэгдсэн тайлал хийж, дүн шинжилгээ өгөх нь тус Үндэсний геологийн албаны зорилго байх юм. Улсын хэмжээний эрдэс баялагийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, нууцын зэрэглэлээс бусад мэдээллээр сонирхсон этгээдэд үйлчилгээ үзүүлэх нь тус албаны зорилт байх юм.

Түүнчлэн нэг талбайд ашигт малтмалын нэр төрлөөр нь ижил төстэй геологийн судалгаанууд хийгдэж, давхар үргүй зардал гаргаж байгааг зогсооно. Салбарын туршлагатай мэргэжилтнүүдийг тогтвортой ажлын байраар хангаснаар ажлын чанар сайжирч, томоохон ордуудыг улсын төсвийн хөрөнгөөр шинээр нээх, дагалдах хот суурингуудыг байгуулах боломжтой болно.  Геологийн салбар нь ашигт малтмалын нөөц тогтоохоос гадна маш олон төрлийн судалгаа хийдэг. Судалгааны дүнг бүхий л салбарт ашигладаг онцлогтой. Иймд бие даасан агентлаг байгуулснаар тус байгууллагын гүйцэтгэх үүрэг  улам өргөжих юм.


ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАНА

Засгийн газар өнөөдөр /2020.06.23/  10.00 цагт ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлах эрх олгох тухай  Засгийн газрын тогтоолын төсөл, “Үндэсний геологийн алба байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар зэрэг асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудалЗасгийн газрын гишүүн
1.Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгийн санаачлан боловсруулсан “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-д Засгийн газраас өгөх санал, дүгнэлтЦ.НЯМДОРЖ
2.“Үндэсний геологийн алба байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл*Д.СУМЪЯАБАЗАР
3.“Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Засгийн газрын 2019 оны 361 дүгээр тогтоолоор баталсан Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицол тогтоох тухай/*Д.СУМЪЯАБАЗАР
4.Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлах эрх олгох тухай  Засгийн газрын тогтоолын төсөл*Д.СУМЪЯАБАЗАР
  5.Бусад асуудал*У.ХҮРЭЛСҮХ

Танилцуулах асуудал 

 6.Монгол Улсын Шадар сайдын орон нутагт ажилласан дүнгийн талаар /Дорноговь, Өмнөговь аймаг/Ө.ЭНХТҮВШИН
 7.Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаарД.СУМЪЯАБАЗАР
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

123456 2020-06-23 49.0.212.188

Энэ балайнууд сөнөхөөсөө өмнө амжиж баахан юм самрах нь дээ

Avatar

Зочин 2020-06-23 192.82.72.37

засгийн газрын хуралдааны материалд 43.242.242.59 IPхаягаас 3 удаа сэтгэгдэл бичсэн би Наранбаатар СЕХ бүртгүүлэх тухай мэдээнд 2 дахь удаа сэтгэгдэл бичихээр хэт олон удаа SPAM бичлээ гээд хүлэээж авахгүй юм

Avatar

Зочин 2020-06-23 192.82.72.37

43.242.242.59 IP хаягаас 3 удаа сэтгэгдэл бичсэн байна. Би наранбааатар бүртгүүлэх тухай мэдээнд 2 дахь удаагаа сэтгэгдэл бичихэд хэт олон удаа бичсэн тул Spam гэж үзэж хаалаа гээд байх юм.

Avatar

Зочин 2020-06-23 66.181.180.104

65- ууланд нь итгэл үзүүлэхээс өөр яах юм тоо нь эвгүй тоо гэж хуцах вии дээ. Наад газрын тосны үйлдвэр гээч үлгэрээ боль Тамсагбулагаас түүхий нефтээ ингэж тээвэрлэж Алтанширээд авчирна гээд хэлэх ганц ч хүн олдохгүй шүү. Худлаа PR

Avatar

Зочин 2020-06-23 43.242.242.59

Эд АН шиг биш ээ. Ажил л ярьж байгаа. Идэж уух завших тухай ярьж байгаа гэж сэтгэгдэл бичсэн нөхөд өөр шигээ бодсон байна. засгийн газар сайн ажиллаж байгаа учир бид дэмжиж байна

Avatar

Зочин 2020-06-23 43.242.242.59

Жаахан юмаар шалтаглаж ажил хийж байгаа хүмүүсийг АН-ын гар хөл болсон нөхөд бүү харлуул. энэ Засгийн газар маш сайн ажиллаж байгааг шударга иргэд харж үнэлж байгаа. Сонгуульд МАН-ын төлөө саналаа өгцгөөе

Avatar

Зочин 2020-06-23 43.242.242.59

Хүн болгон л зээл авдаг шүү дээ. Юм л бол ЖДҮ гэх юм.Авсан хүний буруу гэж юу байхав дээ. Зээл өгсөн хүмүүс буруутай. Мөнгөний хэрэгцээ болоод л авсан байж таарна. Авсан зээлээ эргүүлж төлж л таарна. Тэр чигээр нь авчихсан юм шиг сүржигнэхээ болвол таарна

Avatar

Зочин 2020-06-23 202.126.90.17

Энэ сагсуу тэнэг Хүрэлсүх зайлахаасаа өмнө юу хулгайлах гэж байна. Ахиад ЖДҮ тараахнуу муу бузар чинь. Дараагийн Ерөнхий сайд сонгуулийн өмнө гаргасан бүх поп шийдвэрүүдийг нь цуцлах хэрэгтэй шүү !!!!!

Avatar

Зочин 2020-06-23 66.181.185.34

Олуулаа болж ирээд сайн ажиллаарай хүк

Avatar

Зочин 2020-06-23 103.68.107.106

Буухаасаа өмнө баахан будлиан хутгах нь дээ. Бүтэхгүй нөхдүүд дээ эд нар !!!!!!!!!!!!!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж