Чинээлэг оросуудын хөрөнгө сүүлийн 20 жилд 16 дахин нэмэгдсэн нь дэлхийн дунджаас дээгүүр үзүүлэлт боллоо хэмээн The Boston Consulting Group (BCG)-ийн судалгааны тайланд дурджээ. Гэсэн ч COVID-19-ийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийн улмаас цаашдаа энэ хурд саарч, жилдээ 4-6,5 хуюв байх таамагтай байгааг тайланд онцолсон байна.
“1999-2019 оны хооронд иргэдийн хувийн хөрөнгө 16 дахин нэмэгдэж, 0,1-ээс 1,6 их наяд рубль болжээ. Ингэхдээ 1999-2014 оны хооронд хамгийн хурдацтай нэмэгдсэн байна. Энэ жилүүдэд жилдээ дунджаар 14 хувь нэмэгдэж байжээ. Энэ нь дэлхийн дунджаас дээгүүр үзүүлэлт юм” хэмээн тайланд дурдсан байна. Харин 2014-2019 оны хооронд хувийн хөрөнгийн өсөлт 9,6-10,4 хувь байжээ.
100 саяас 250 сая ам.долларын хөрөнгөтэй иргэд нийт чинээлэг иргэдийн 40 орчим хувийг эзэлж байна. Тэдний хөрөнгийн дийлэнх нь буюу 60 орчим хувь нь мөнгөн хуримтлалаар, тэр дундаа гадаад валютын хуримтлал хэлбэрээр байгаа ажээ.
эх сурвалж: риа новости
123456 2020-06-23 49.0.212.188
Социализм сөнөх үед Зөвлөлт улсаа тоноод идчихсэн олигархи хулгайч дээрэмчид шүү дээ, дээр нь бас пост коммунист
kkk 2020-06-23 202.131.225.197
хуюв uu? tiim tiim хуюв
123456 2020-06-23 49.0.212.188
Манай иргэдийнх хэдэн хуюв-аар буурав?
иргэн 2020-06-23 64.119.19.171
Өөө гайгүй юм байна, манай улс төрчдийнх 2000 дахин өссийн ш дээ, Хүүк юу ч үгүй байгаад дан улс төрөөр яваад одоо зөвхөн хадгаламжиндаа 1,8 тэрбумтай, Сү Батболд бараг долларын тэрбумтан байх, Баярцогт тэрбумтан,
зочин 2020-06-23 66.181.161.10
Дан Путлерын найзууд ..