Чинээлэг оросуудын хөрөнгө сүүлийн 20 жилд 16 дахин өсчээ

Хуучирсан мэдээ: 2020.06.23-нд нийтлэгдсэн

Чинээлэг оросуудын хөрөнгө сүүлийн 20 жилд 16 дахин өсчээ

Чинээлэг оросуудын хөрөнгө сүүлийн 20 жилд 16 дахин өсчээ

Чинээлэг оросуудын хөрөнгө сүүлийн 20 жилд 16 дахин нэмэгдсэн нь дэлхийн дунджаас дээгүүр үзүүлэлт боллоо хэмээн The Boston Consulting Group (BCG)-ийн судалгааны тайланд дурджээ. Гэсэн ч COVID-19-ийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийн улмаас цаашдаа энэ хурд саарч, жилдээ 4-6,5 хуюв байх таамагтай байгааг тайланд онцолсон байна.

“1999-2019 оны хооронд иргэдийн хувийн хөрөнгө 16 дахин нэмэгдэж, 0,1-ээс 1,6 их наяд рубль болжээ. Ингэхдээ 1999-2014 оны хооронд хамгийн хурдацтай нэмэгдсэн байна. Энэ жилүүдэд жилдээ дунджаар 14 хувь нэмэгдэж байжээ. Энэ нь дэлхийн дунджаас дээгүүр үзүүлэлт юм” хэмээн тайланд дурдсан байна. Харин 2014-2019 оны хооронд хувийн хөрөнгийн өсөлт 9,6-10,4 хувь байжээ.

100 саяас 250 сая ам.долларын хөрөнгөтэй иргэд нийт чинээлэг иргэдийн 40 орчим хувийг эзэлж байна. Тэдний хөрөнгийн дийлэнх нь буюу 60 орчим хувь нь мөнгөн хуримтлалаар, тэр дундаа гадаад валютын хуримтлал хэлбэрээр байгаа ажээ.

эх сурвалж: риа новости

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж