Доллар өсч байгаа нь иргэдэд дарамт болж байна | News.MN

Доллар өсч байгаа нь иргэдэд дарамт болж байна

Доллар өсч байгаа нь иргэдэд дарамт болж байна

Доллар өсч байгаа нь иргэдэд дарамт болж байна

Ноён “ногоон”-ны төгрөгтэй харьцах ханш тасралтгүй чангарч өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 2827 төгрөгтэй тэнцээд байна. Валют арилжааны гол төв болох  “Найман шарга”-д нэг ам.долларыг 2824 төгрөгөөр авч, 2827 төгрөгөөр зарж байлаа. Оны эхэнд ам.долларын ханш 2734 төгрөгтэй тэнцэж байсан бөгөөд өнөөг хүртэл 90 төгрөгөөр нэмэгджээ. Ам.долларын ханш 2-3 өдөрт нэг төгрөгөөр нэмэгдэж тасралтгүй өссөөр байгаа нь төгрөгийн ханш сулрахад нөлөөлж буй.

Тодруулбал, он гарснаас хойш төгрөгийн ханш ам.долларын эсрэг 2.7 хувиар сулраад байна. Бас юань өсч 400 төгрөгт хүрч чангарчээ.

Өнөөдрийн байдлаар “Найман шарга”  худалдааны төвд юань 398 төгрөгөөр авч, 400 төгрөгөөр зарж байгаа юм. Цар тахал дэгдэхтэй зэрэгцэн улс орнууд хилээ хааж, хөл хорио тогтоосноос үүдэн нэгэн үед суларч байсан юанийн ханш ийнхүү өсөхөд худалдан авалт эргэн сэргэсэнтэй холбоотой байхыг ч үгүйсгэхгүй. Ченжүүдийн хувьд валютын ханш өссөн ч ам.доллар, юань худалдан авах, зарах хүн ховордож цар тахлаас үүдсэн хямрал одоо ч өөрчлөгдөөгүй “ажилгүй” сууж байна гэдгээ учирлаж байв.

Тэдний хэлснээр арилжааны банканд ам.долларын ханш өссөн байвал дагаж үнээ өсгөдөг гэнэ. Үнэхээр ч “найман шарга” худалдааны төвд 17:00 цагийн үед ченжүүдээс өөр хүнгүй байх аж. Хүн харуулдаж гадаа зогсох ченжүүдийг анзаарвал валют солиулах хүн ч ховор.

Монголчуудын худалдаа үйлчилгээ хийдэг гол хоёр мөнгөн тэмдэгтийн монгол төгрөгтэй харьцах ханш өссөнөөс бараа үйлчилгээний үнэ өдрөөс өдөрт нэмэгдсээр. Мөн иргэдийн худалдан авах чадвар муудаж, айл өрхийн амьжиргаа доройтсоор байгааг хэн хүнгүй хэлж байна.

ДОЛЛАРЫН ӨСӨЛТ ДАРАМТ БОЛЖ БАЙНА

Иргэн Н.ЭНХНАСАН: 

-Ам.долларын ханш өсч байгаа нь амьдралд шууд л нөлөөлж байна. Дэлгүүрт хүнс барааны үнэ нэг харахад л 100-200 төгрөгөөр нэмэгдсэн байдаг шүү дээ.

Бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсч байгаа нь худалдан авалтад ч дарамт болж байна. Хэрэв ам.долларын ханшыг тогтоон барихгүй, цаашид өсөөр байвал амьдралын боломж улам муудна. Цаашид ам.долларын ханшийг өсгөхгүй тогтоон барихад одоо л арга хэмжээ авах ёстой.


 

Иргэн И.УРАНЧИМЭГ: 

-Тэтгэврийн насны хүний хувьд ам.доллар чангарч байгаа нь амьдралын чанар муудахад нөлөөлж байна. Хүнс, бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь өдөр тутмын худалдан авалт, амьдралын чанарт сөрөг нөлөөгөө үзүүлж дарамт болж байна шүү дээ.

Аль болох ам.долларын ханшийг тогтоон барих хэрэгтэй. Цаашид ам.доллар өссөөр байвал амьдрахад улам л хүнд болж байна.


Иргэн Д.ГАЛБАДРАХ: 

-Ам.долларын ханш чангарахад хүнс, бараа, бензиний үнэ дагаад л өсдөг. Энэ нь амьдралд дарамт болж байна. Би гаднаас бараа бүтээгдэхүүнээ худалдан авдаг болохоор ам.доллар, юань өсөхөд үнэ нь дагаж өсдөг болохоор их хэцүү байдаг. Төрөөс ам.долларыг тогтоон барих арга хэмжээ авч байгаа нь мэдэгддэггүй. Цаашид ам.доллар, юань өссөөр байвал амьдрал улам л доройтно. Үүнд анхаарах ёстой.


Иргэн Л.ДААРИЙМАА: 

-Хүнс, бараа үнэтэй болсон байна. Энэ нь ам.долларын өсөлттэй шууд холбоотой гэж харж байна. Ам.долларын ханшийг тогтоон барихгүй бол энэ хэвээр өссөөр байвал бидэнд л дарамт болно, амьдралын чанар муудна. Хүнс, бараа, бензиний үнэ өссөөр байвал хэцүү шүү дээ.  Ам.долларын ханш сүүлийн жилүүдэд эрс чангарсан. Өсөлтийг тогтвортой барьсан зүйл мэдэгдэхгүй байна гэлээ.


 

Монголбанкны зүгээс огцом хэлбэлзлийг тогтворжуулахаар валютын дуудлага худалдаа явуулсаар байгаа аж. Гэвч валютын ханшийг урт хугацаанд тогтоон барих боломжгүй гэх тайлбарыг өмнө нь өгч байсан билээ. Төв банк ам.долларын өсөлтөд долоо хоног бүр интервенц хийж буй гэх тайлбар өгч байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-23 39.115.114.99

Экспорт их имдорт бага байжийж хямралаас гардаг юм тэгж байж улс хөгждөг юм

Avatar

Зочин 2020-06-23 39.115.114.99

Өөрсдөө л доллар гээд байдгаа больчих хэрэглээ нь буурахаар үнэ нь бууна. Хятадтай юуаниар оростой рублиэр хий

Avatar

Зочин 2020-06-23 66.181.161.84

Энэ сэтгүүлчид төгрөг сулраад байна гэж бичиж чадахгүй өдий хүрлээ, яая даа байз?

Avatar

Зочин 2020-06-23 202.21.107.69

gadaadiin baraa buteegdehuun ih avdag bizdee. ur dun ni ene shuu dee. hurteh yostoigoo l hurtej

Avatar

Зочин 2020-06-23 64.119.17.100

Доллар өсөөд байгаа юм биш Төгрөг маань улам цаас болоод байгаа юм ш дээ.

Avatar

хулхи хурандаа 2020-06-23 103.212.119.52

ротын улс төрийн орлогч ганц жил хийгээд огцом хурандаа болоод энэ тэнд ёслоод бгаа нөхөр мөнгө хэвлээд тараагаад бхаар өснөө. сонгуйлын дараа овоо өснө дөө

Avatar

Зочин 2020-06-23 103.212.119.52

төгрөг хэвлээд тараахаар өсөлгүй яахав. сонгуйлын дараа бүүр ихээр өснө. ротын улс төрийн орлогч ганц жил хийгээд хурандаа болсон нөхөр энэ тэнд ёсолж яваад ханшаа буулгахгүүм бол улам өсөх нь тодорхой

Avatar

123456 2020-06-23 49.0.212.188

Олон нийтийн сэтгэлгээ, санхүүгийн мэдлэг зах зээлийн эдийн засагт бүрэн шилжээгүй цагт вальютын ханш хэзээ ч тогтворжихгүй

Avatar

ЗОЧИН 2020-06-23 192.82.76.145

МАНАЙД ОРЖ ИРЖ БАЙГАА ДОЛЛАРЫН ГОЛ УРСГАЛ НЬ УУЛ УУРХАЙН ОРЛОГО ЮМ. МОНГОЛБАНК СҮҮЛИЙН 4 ЖИЛ ВАЛЮТЫН НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ ГЭЖ ЭНЭ ОРЖ БАЙГАА ДОЛЛАРЫГ ХУДАЛДАЖ ХУДАЛДАЖ АВСАН. ЭРЭЛТ ИХ НИЙЛҮҮЛЭЛТ БАГА БАЙГАА БОЛХООР ДОЛЛАР АЛГУУР ӨССӨӨР БАЙНА.БАС МАНАЙ УЛСЫН ОНЦЛОГ ҮЕҮҮД НӨЛӨӨЛЖ БАЙНА. СОНГУУЛЬ ГЭХ МЭТ

Avatar

UB irgen. 2020-06-23 202.131.233.5

30 jil usluu. Gaihaad baih uym yu baina

Avatar

Зочин 2020-06-23 202.21.108.27

30 jiliin 26 d ni usluu.

Avatar

zochin 2020-06-23 173.176.63.13

3000-hurenhee

Avatar

Зочин 2020-06-23 202.21.108.27

Ene ZGiin unhiagui uragshgui baidal EZiig sergehgui boltol nuraahad oirhon baina, uvchin deer shaltaglasan, tsagdaa hucnii daramt shantaajaar irged ajiltai orlogotoi boldoggui ajee. Tetgever tetgemj uguh munguu duusahaar MAN iin ZG haanaas mungu olohuu? amarhanaar hevlehuu? esvel Shi jin pin ahdaa nutgaa baritsaalahuu?

Avatar

UB irgen 2020-06-23 202.131.233.5

Delhii hyamarch baina. Chi gantsaaraa saran deer amidardgiim uu

Avatar

Зочин 2020-06-23 202.131.245.243

элбэгдорж, сайханбилэг, золжаргал нарын л тарьсан гай одоо болтол дуусахгүй үргэлжлээд байгаа нь энэ шүү дээ.

Avatar

Зочин 2020-06-23 202.126.90.47

32 жилийн турш долларын ханш 2823 төгрөгөөр өсчээ.

Avatar

Зочин 2020-06-23 103.212.117.137

Гаднаас орж ирдэг доллар цөөрсөн учраас сонгуулийн дараа 3000 хүрэх биздэ аягүй бол.

Avatar

Ахмад 2020-06-23 202.9.46.106

Долларын даоамтыг зогсоож болно. Харин төрд гэр бүлийн мафийн бүлэглэлийн гар хөл шургалбал тэр дарамт л аюултай.

Avatar

Зочин 2020-06-23 103.26.194.158

30 ЖИЛ ТАСРАЛТГҮЙ ӨСӨЖ БАЙНА

Avatar

Bathurel 2020-06-23 122.201.31.61

ANY covidiin ver asar ih tsaasan mongo hevleed hansh ni ynah estoi baihaad manaid osood bga ni yamar uchirtai um bol manai mongol bank er ni ooriin gesen bodlogo bn yy?

Avatar

Сайн уншиж судал 2020-06-23 103.26.193.10

АНУ менге хэвлэж тараасан биш, бусад нэн шаардлагагуй тесевее танасым. Манай луйварчид бол тэгж чадахгуй, дундаас нь идэх гээл 200-хан хунтэй суманд соёлын тев барина ч гэх шиг, засмал зам тавина ч гэх шиг, орчин уеийн технологитой цогц эмнэлэг барина ч гэх шиг попроод Хятадад хамаг $ егеед байхаар тегрег маань унаж байгаам.

Avatar

Зочин 2020-06-23 122.201.22.206

songuuliin surtalchilgaand Facebook ruu heden 1000r udur bur tulburtei post reclam hiij $ homsdold orullaa huurhii Buruu humuusee songovol ulam dordono shvv zuv shudarga humuusee sain sudlaj sanalaa uguurei

Avatar

Зочин 2020-06-23 202.170.84.188

Доллар өсөөгүй!!! Харин Монгол төгрөг цаас болж байна. буруу ярьж бусдад буруугаа чихэхээ боль. Монголбанк ажлаа хийгээч

Avatar

Зочин 2020-06-23 202.126.90.17

Тэнэгтээл МАН-д санадаа өгөөд бай за. Ахиад МАН-д саналаа өгүүл доллар 4000 болно. Өөр намд л саналаа өг.

Avatar

Зочин 2020-06-23 192.82.67.81

anhaa uzele untara shaardjina

Avatar

Зочин 2020-06-23 192.82.67.81

chamtai brandon uzii halz tulaldii teged uzele abaad mongol nutgaas dald ordoo nepaliin jorlon mindee. chini dosh bishee.nemehbaatar hurgene boon sain sahani tuil bolson amitan ged baisan chabaas doo shijig hurmeer. nemhee er hund iim yum yarihaar huuhen g*** gedeg ner abdiin.

Avatar

Зочин 2020-06-23 192.82.67.81

erdenehuyag mash olon udaa chi doromjilson shuu. enhboldbaatar chi oroo umhii amaa ugaagd zorlondoo ugagad ajilda yabahgui yudaa. hertsgi hertsgiig toruuldeg shdee. uzele-iin tsanas hudlaa tom yum yarisan ochood harsan batga b**s shalbaag bolson zobil.

Avatar

Зочин 2020-06-23 192.82.67.81

enhboldoo chi oroo boobo ugaad bar-nda or za. cham shig zolbin aild shono uzele asaagad ingey doromjildoguima. ulaan said hurgene magtahiin deeder magtaad abisan chabaas daa iim aimshig hariltsagui boon ataarhal gunig. toriin dansni dollor zarahiin bol hen ch chadna 7 buudaliin emgen ch chadna. toriin dansanaas 30 tugrug absan dolooro 2700 zary baigaan yunda top ediinz asagch geed zalaad baidin.

Avatar

Зочин 2020-06-23 103.68.107.106

Уйлан дугараад л МАН-гаруудаа сонгоод бай за. Тэгэхээр бүх юмны үнэ тэнгэрт хадна ард түмэн ядуурна. Сонголтоо л зөв хий !!!!!!!!!!!!!!!!

Avatar

Хаа 2020-06-23 192.82.78.21

Энэ 8 шаргыг зүгээр л хаачихаж болдоггүй юм уу ????

Avatar

Зочин 2020-06-23 66.181.184.83

yaaay unen duff duraaak garuud baih yum aa. Huuhdiihee tulburiig tuluh geed dollar haisan etseg yah uu tegvel? Nuguu huviin heden bankan deer ochno biz dee? Ted ni huivaldaad unee usguchdiin baigaa biz dee. Yagaad iim duraak erguu teneguuud internet uhaad suuj bdiin be

Avatar

Зочин 2020-06-23 202.21.100.210

ЖДУ-нэрээр сан байгуулж 3% ийн хүүтэй УИХ-н гишүүд хулгайлж аваад байгааг өөгшүүлэн дэмжиж байгаа ард түмэн байгаа цагт доллар улам л өснө. Өмнөд Солонгоард түмэн авилгад хамаарагдсан 70 дөхөж байгаа эмэгтэй ерөнхийлөгчид хариуцлага тооцох гэж гудамжинд прокурортайгаа хамт жагсаж арга хэмжээ авч чадаж байна. Гэтэл бид

Avatar

зочин 2020-06-23 66.181.161.10

Улс орны эдийн засаг маш муу байгаагийн шинж шдээ … Улс орныг хэн удирдаж байна гэдгээс л шууд хамаарна…
Өчигдөр дэлгүүр ороод нэг жоохоон тороор хүнс авсан чинь шууд 70 000 ₮ болчихож байгаамда .
Улс төржих яамай … чададгийн л сонго ёоо …

Avatar

Зочин 2020-06-23 202.131.225.197

Ингэж хүмүүсийн амьдрал өдрөөс өдөрт дордсоор байхад тархиа угаалгадаг юм үзээгүй оркууд: "МАН, АН-аа л дэмжинэ дээ".

Avatar

Зочин 2020-06-23 192.82.76.145

АН НАМЫН АВСАН ОЛОН БОНДООР ОЛИГТОЙ ЮМ ХИЙГЭЭГҮЙ.НЭГ БОНДЫН ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨӨР АВТО МАШИН ИМПОРТОЛСОН БАЙДАГ ЮМ.ТЭР ҮЕД ЛАНД ТАЛХ ШИГ ЗАРАГДАЖ БАЙСАН ДА.ВАЛЮТЫН ОЛИГТОЙ НӨӨЦГҮЙ ДАМПУУРХАД БЭЛЭН УЛС БОЛЧИХСОН БАЙСАН.ДОЛЛАРЫГ МАНАЙ БАЯЧУУД Л ХӨӨРӨГДӨЖ БАЙНА БАС СОНГУУЛЬ

Avatar

Зочин 2020-06-23 66.181.187.147

Эдийн засаг маш муу хэврэг байгаагийн шинж, хэрэв сайн бол ийм зогсолтын үед харин ч чангарах ёстой. 2016 онд 1996,7 төг байсан , одоо 2827 төг болж ханшийн алдагдөл 42% хүрээд байна. Энэ 4 жил маш муу ажиллалаа.

Avatar

зочин 2020-06-23 202.21.120.66

худалдан авагч байхгүй эрэлт хэрэгцээ цөөрсөн үед аливаа бараа товар, валютын ханш унаж байх ёстой зах зээлийн зарчимаас эсрэг яваад байгаа нь их сонин. үүний цаана зориуд хөөрөгдөж байдаг хүмүүс байгаа биш биздээ гэсэн хардлага төрүүлэх юм

Avatar

Зочин 2020-06-23 192.82.76.145

СОНГУУЛЬ ГЭЖ МӨНГӨ ЦАЦАЖ БАЙНА ШҮҮ.НЭГ НӨХӨР ГЭХДЭЛ 300 МОТОЦИКЛЬ ТАРААХ ГЭЭД ХАДГАЛЖ БАЙСАН ГЭХ. ДОР ХАЯЖ 300 САЯ ТӨГРӨГ. ЭНЭ МЭТЧИЛЭН СОГУУЛИЙН ТАРААХ МАТЕРИАЛ ГЭЭД ОЛОН ТОНН ЦААС ИМПОРТОЛЖ ХОГРУУ ХАЯНА.ТӨГРӨГ УНАЖ БАЙХАД ГАЙХАХ ЮУ БАЙНА.

Avatar

Зочин 2020-06-23 202.9.46.171

Zs tiimdee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж