Доллар өсч байгаа нь иргэдэд дарамт болж байна

Хуучирсан мэдээ: 2020.06.23-нд нийтлэгдсэн

Доллар өсч байгаа нь иргэдэд дарамт болж байна

Доллар өсч байгаа нь иргэдэд дарамт болж байна

Ноён “ногоон”-ны төгрөгтэй харьцах ханш тасралтгүй чангарч өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 2827 төгрөгтэй тэнцээд байна. Валют арилжааны гол төв болох  “Найман шарга”-д нэг ам.долларыг 2824 төгрөгөөр авч, 2827 төгрөгөөр зарж байлаа. Оны эхэнд ам.долларын ханш 2734 төгрөгтэй тэнцэж байсан бөгөөд өнөөг хүртэл 90 төгрөгөөр нэмэгджээ. Ам.долларын ханш 2-3 өдөрт нэг төгрөгөөр нэмэгдэж тасралтгүй өссөөр байгаа нь төгрөгийн ханш сулрахад нөлөөлж буй.

Тодруулбал, он гарснаас хойш төгрөгийн ханш ам.долларын эсрэг 2.7 хувиар сулраад байна. Бас юань өсч 400 төгрөгт хүрч чангарчээ.

Өнөөдрийн байдлаар “Найман шарга”  худалдааны төвд юань 398 төгрөгөөр авч, 400 төгрөгөөр зарж байгаа юм. Цар тахал дэгдэхтэй зэрэгцэн улс орнууд хилээ хааж, хөл хорио тогтоосноос үүдэн нэгэн үед суларч байсан юанийн ханш ийнхүү өсөхөд худалдан авалт эргэн сэргэсэнтэй холбоотой байхыг ч үгүйсгэхгүй. Ченжүүдийн хувьд валютын ханш өссөн ч ам.доллар, юань худалдан авах, зарах хүн ховордож цар тахлаас үүдсэн хямрал одоо ч өөрчлөгдөөгүй “ажилгүй” сууж байна гэдгээ учирлаж байв.

Тэдний хэлснээр арилжааны банканд ам.долларын ханш өссөн байвал дагаж үнээ өсгөдөг гэнэ. Үнэхээр ч “найман шарга” худалдааны төвд 17:00 цагийн үед ченжүүдээс өөр хүнгүй байх аж. Хүн харуулдаж гадаа зогсох ченжүүдийг анзаарвал валют солиулах хүн ч ховор.

Монголчуудын худалдаа үйлчилгээ хийдэг гол хоёр мөнгөн тэмдэгтийн монгол төгрөгтэй харьцах ханш өссөнөөс бараа үйлчилгээний үнэ өдрөөс өдөрт нэмэгдсээр. Мөн иргэдийн худалдан авах чадвар муудаж, айл өрхийн амьжиргаа доройтсоор байгааг хэн хүнгүй хэлж байна.

ДОЛЛАРЫН ӨСӨЛТ ДАРАМТ БОЛЖ БАЙНА

Иргэн Н.ЭНХНАСАН: 

-Ам.долларын ханш өсч байгаа нь амьдралд шууд л нөлөөлж байна. Дэлгүүрт хүнс барааны үнэ нэг харахад л 100-200 төгрөгөөр нэмэгдсэн байдаг шүү дээ.

Бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсч байгаа нь худалдан авалтад ч дарамт болж байна. Хэрэв ам.долларын ханшыг тогтоон барихгүй, цаашид өсөөр байвал амьдралын боломж улам муудна. Цаашид ам.долларын ханшийг өсгөхгүй тогтоон барихад одоо л арга хэмжээ авах ёстой.


 

Иргэн И.УРАНЧИМЭГ: 

-Тэтгэврийн насны хүний хувьд ам.доллар чангарч байгаа нь амьдралын чанар муудахад нөлөөлж байна. Хүнс, бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь өдөр тутмын худалдан авалт, амьдралын чанарт сөрөг нөлөөгөө үзүүлж дарамт болж байна шүү дээ.

Аль болох ам.долларын ханшийг тогтоон барих хэрэгтэй. Цаашид ам.доллар өссөөр байвал амьдрахад улам л хүнд болж байна.


Иргэн Д.ГАЛБАДРАХ: 

-Ам.долларын ханш чангарахад хүнс, бараа, бензиний үнэ дагаад л өсдөг. Энэ нь амьдралд дарамт болж байна. Би гаднаас бараа бүтээгдэхүүнээ худалдан авдаг болохоор ам.доллар, юань өсөхөд үнэ нь дагаж өсдөг болохоор их хэцүү байдаг. Төрөөс ам.долларыг тогтоон барих арга хэмжээ авч байгаа нь мэдэгддэггүй. Цаашид ам.доллар, юань өссөөр байвал амьдрал улам л доройтно. Үүнд анхаарах ёстой.


Иргэн Л.ДААРИЙМАА: 

-Хүнс, бараа үнэтэй болсон байна. Энэ нь ам.долларын өсөлттэй шууд холбоотой гэж харж байна. Ам.долларын ханшийг тогтоон барихгүй бол энэ хэвээр өссөөр байвал бидэнд л дарамт болно, амьдралын чанар муудна. Хүнс, бараа, бензиний үнэ өссөөр байвал хэцүү шүү дээ.  Ам.долларын ханш сүүлийн жилүүдэд эрс чангарсан. Өсөлтийг тогтвортой барьсан зүйл мэдэгдэхгүй байна гэлээ.


 

Монголбанкны зүгээс огцом хэлбэлзлийг тогтворжуулахаар валютын дуудлага худалдаа явуулсаар байгаа аж. Гэвч валютын ханшийг урт хугацаанд тогтоон барих боломжгүй гэх тайлбарыг өмнө нь өгч байсан билээ. Төв банк ам.долларын өсөлтөд долоо хоног бүр интервенц хийж буй гэх тайлбар өгч байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж