Майк Тайсон болон Жон Жонес нар тулалдах уу?

Хуучирсан мэдээ: 2020.06.23-нд нийтлэгдсэн

Майк Тайсон болон Жон Жонес нар тулалдах уу?

Майк Тайсон болон Жон Жонес нар тулалдах уу?

Мэргэжлийн боксын домогт тамирчин Майк Тайсон болон мэргэжлийн холимог тулааны UFC холбооны аварга Жон Жонес нар тулалдах талаар сүүлийн хэд хоног эрчимтэй шуугиж байна.

Майк Тайсон өөрийн твиттер хаягаараа дамжуулан “Үүнийг сонс, UFC одоо мэргэжлийн боксоос алдартай, тийм биз, илүү өндөр үнэлгээтэй, зөв үү. Гэхдээ UFC холбооны тамирчид хэзээ ч нэгдүгээр зэрэглэлийн тулаанчид шиг баян болохгүй. Конор МакГрегор 100 сая ам.долларын төлөө Флойд Мейведертэй тулалдсан. Тэгэхээр Жон Жонес илүү их мөнгө хүсч байвал надтай тулалдах хэрэгтэй” хэмээжээ.

Жон Жонес UFC холбооноос их мөнгө хүсч байгаа бол холбооных нь зүгээс хүссэн мөнгийг нь өгөх бодолгүй байгаа ажээ.

Харин үүнийх нь хариуд Жон Жонес твиттер хуудаснаа “Би сонсч байна” хэмээн жиргэсэн бол төд удалгүй инстаграм хуудсандаа “Хэрэв Майк Тайсон надтай октагон дотор холимог тулаанаар тулалдана гэвэл би түүнтэй боксын рингэнд тулалдана. Би таныг хүндэлдэг учир юу ч байсан хугалахгүй ээ” хэмээн зургаа оруулжээ.

Өмнө нь Флойд Мейведер болон Конор МакГрегор нар боксын рингэнд тулаан хийж, Флойд Мейведер ялалт байгуулсан билээ. Харин Конор МакГрегор дараа нь хэлэхдээ тэр хоёр эхлээд боксоор дараа нь холимог тулаанаар тулалдана гэж тохиролцсон тухайгаа ярьж байсан юм. Ямартай ч бокс болон холимог тулааны тамирчдын дараагийн тулаан зохион байгуулагдах магадлал их байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж