Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, Ус сувгийн удирдах газрын даргын хамтран баталсан “Галын автомашиныг усаар хангах зориулалттай галын далд усны цэг / гидрант/-т хяналт шалгалт хийж судалгаа гаргах” нэгдсэн удирдамжийн дагуу нийслэлийн хэмжээнд хяналт шалгалтыг энэ сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Нийслэлийн нутаг дэвсгэрт ажиллагаатай болон ажиллагаагүй, засварлах шаардлагатай галын далд усны цэг /гидрант/-ийн судалгааг гаргаж хэвийн ажиллагааг хангахаар ажиллаж байна.
Ингэснээр далд усны цэгийн нэгдсэн судалгааг гарган, хаягжуулж, байнгын хэвийн ажиллагааг хангуулах, гарсан гал түймрийг унтраахад бэлтгэл, бэлэн байдал дээшлэх ач холбогдолтой юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Зочин 2020-06-22 202.179.25.226
Тэгмээр дээ. Даанч ниргэсэн хойно нь хашгирдаг болж
Зочин 2020-06-22 192.82.64.212
Хуучин БЗД-н 13-р хороолол Бөхийн өргөөнөөс урагш 200м-т галын машин цэнэглэдэг тараншей байсанг сэргээх хэрэгтэй. Зааж өгч болно. Хуучин схем дээр байгаа байх.
zochin 2020-06-22 202.170.68.38
oron suutsnii horoolluudad heregjuuleh heregtei