ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтын шинэлэг тал | News.MN

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтын шинэлэг тал

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтын шинэлэг тал

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хуулийг шинэчлэн найруулж 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улсын Их Хурал баталсан. Энэ хуулиар Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд тавих шаардлагыг тодруулж, нэр дэвших хүсэлтийг нээлттэй болгосон. Мөн тэнцвэртэй төлөөлөл бүхий Ажлын хэсэг байгуулж сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшүүлэхээр хуульчилсан юм. Шинэ хуульжурмаар бүрдсэн эрх зүйн орчны дэвшилтэт зохицуулалтуудыг онцолж байна.

Нэр дэвшигчид тавих шаардлагыг тодруулсан

Комиссын гишүүн гучин таван нас хүрсэн, хууль зүйн өндөр мэргэшилтэй, хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан туршлагатай Монгол Улсын иргэн байхаар хуульчилсан. Харин Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнээр хууль зүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан туршлагатай, Монгол Улсын иргэн байна хэмээн заасан.

Тэнцвэртэй төлөөлөл бүхий Ажлын хэсэг бүрдүүлэв

Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсэгт Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос санал болгосон төлөөлөл, Улсын Их Хурал дахь олонх, цөөнхийн бүлэг тус бүрээс санал болгосон нэг төлөөлөл, Хууль зүй, дотоод хэргийн сайдын, Төрийн албаны зөвлөлийн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосон нэг төлөөлөл, Хүний эрхийн чиглэлээр үндэсний болон олон улсын хэмжээнд таваас доошгүй жил идэвхтэй ажиллаж байгаа Монгол Улсын Хүний эрхийн форумаас санал болгосон нэг төлөөлөл, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлөөс санал болгосон нэг төлөөлөл, Монголын Өмгөөлөгчдийн холбооноос санал болгосон нэг төлөөлөл ажиллахаар журамласан. Журмын дагуу 9 өөр этгээдээс санал болгосон төлөөллөөс Ажлын хэсгийг бүрдүүлсэн. Эдгээр 9 этгээдийн нэг мэргэжлийн холбоо буюу Өмгөөлөгчдийн холбооны төлөөлөл, 2 иргэний нийгмийн төлөөлөл байхаар хуульчилсан нь олон улсын сайн туршлагад нийцдэг.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 04 тоот тогтоолоор Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан.  Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбат Ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажиллаж байна. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Санжмятав, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх С.Амарсайхан, Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Ганбаатар, Хүний эрхийн форумын төлөөлөл, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан нар Ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байна.

Ажлын хэсэг нарийвчлан журмын хүрээнд ажиллав

Ажлын хэсгийн гишүүн хууль дээдлэх, шударга ёсыг баримтлах, аливаа нөлөөллөөс ангид, хараат бус байх, төвийг сахих, бодитой хандах, ил тод байх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх нь зарчмыг баримтлан ажилласан юм. Ажлын хэсгийн гишүүн холбогдох журамд заасан үүрэг, хориглолтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн бол Хууль зүйн байнгын хорооны нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар огцруулах зохицуулалттай.

 Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтын үе шат бүрийг тодорхойлж, тэдгээрийг хэрхэн зохион байгуулах талаар нарийвчлан журамласан.

Комиссын гишүүнд нэр дэвших эрхийг нээлттэй болгов

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа өмнө нь хаалттай явагддаг байсан. 2020 онд холбогдох хуулийг шинэчилснээр нэр дэвшигчийг сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод явуулахаар хуульчилсан юм. Энэ удаагийн сонгон шалгаруулалтад 24  иргэн нэр дэвших хүсэлтээ ирүүлснээс хууль, журамд заасан шаардлагыг бүрэн хангасан 19 хүнийг Ажлын хэсгийн шийдвэрээр бүртгэн, нэрсийг parliament.mn цахим хуудаст байршуулж олон нийтэд мэдээлсэн.

Нэр дэвшигчдийн талаар мэдээлэл цуглуулж байна

Өмнө нь Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн зэрэг өндөр албан тушаалтныг хаалтайгаар гэнэт нэр дэвшүүлээд шууд томилох эсэхийг шийдвэрлэж ирсэн. Энэ удаад нийт нэр дэвшигчдийг Ажлын хэсгийн гишүүн бүрд тохиолдлын журмаар тэнцвэртэй хуваарилж илтгэгч гишүүнийг томилсон. Илтгэгч гишүүн оролцогчийн талаар цуглуулсан мэдээлэлд сөрөг агуулга байвал тухайн оролцогчид танилцуулж тайлбар хийх боломжоор хангасан бөгөөд тухайн мэдээллийг итгэмжлэн өгсөн хүний талаар оролцогчид мэдэгдэхийг хориглсон байв.

Томилгооны сонсгол зохион байгууллаа

Томилгооны сонсголыг товлож, мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэв. Томилгооны сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллагыг нээлттэй бүртгэж, хамруулсан юм.

2020 оны 06 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулсан томилгооны сонсголд сонгон шалгаруулалтын нийт 19 оролцогчоос 18 (оролцогч Г.Наранбаатар сонсголд хүрэлцэн ирээгүй) нь хүрэлцэн ирж дэгийн дагуу тухайн албан тушаалд томилогдох хүсэлт гаргасан шалтгаан, зорилго, эзэмшсэн боловсрол, ажлын туршлага зэргээ танилцуулсан. Түүнчлэн, Ажлын хэсгийн ахлагч, гишүүдийн болон цахимаар сонсголд оролцсон хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл, хүний эрхийн судлаачид, иргэдийн асуусан асуултад хариулж, тайлбар мэдээлэл өгсөн юм.

Томилгооны сонсголыг УИХ-ын IPtv-ээр шууд дамжуулж, нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудад шууд дамжуулах боломж бүрдүүлсэн. Мөн, сонсголд цахимаар оролцохоо илэрхийлсэн 86 иргэнийг zoom аппликэйшныг ашиглан урьсан бөгөөд сонсголыг фэйсбүүк сүлжээн дэх ParliamentMN хуудсаар шууд нэвтрүүлсэн нь иргэд сонсголыг шууд үзэх, тухай бүр саналаа бичих, асуулт тавих нөхцөлийг бүрдүүлсэн.

ЭХ СУРВАЛЖ: УИХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

??? 2020-06-22 103.10.23.185

Сонгогдоно гэх мөртлөө мөрийн хөтөлбөр байхгүй, мэдэхгүй, ойлгохгүй юмуу, эсвэл танилцуулахгүй байгаа юм уу нэрийн хуудас, намтар түүхээс өөр хуудас, номгүй, мөрөөдлөө, шүүмжлэл ярьцгаасан улс мэр, сэр байх юм.

Avatar

??? 2020-06-22 103.10.23.185

ТӨРТ-УЛСЫН ТЭМЦЛИЙН БОДЛОГО.

Avatar

??? 2020-06-22 103.10.23.185

Залуус “Уулыг эргүүлье, усыг гаталъя гэцгээгээд л байна даа. Боловсролтой, гэгээрэлтэй, юм үзэж, нүд
тайлцгаажээ бүр мөнгө ихтэй болжээ. Хөгжүүлье гэвэл заавал дээд Төрийг барилцах гэж тэмцэлдэх шаардлагагүй л юм байна. Улсын их хурал хууль тогтоох, бодлогыг хэлэлцэн эцэслэн шийдвэрлэдэг л болно. Мөнгө дүүрэг, аймаг, тосгон, хороо, сумдуудад байдаг болно.

Avatar

??? 2020-06-22 103.10.23.185

– ТӨРИЙН САНД дүүрэг, аймаг, тосгон, хороо, сумдууд гэх мэт ХӨГЖЛИЙН ШИЛЭН ДАНС нээж 1-2 жилдээ хуримтлал үүсгээд хөгжлийн алхмаа эхлүүлж болох нь дээ, хөрөнгө дутвал Төрт-улсдаа хандан ХАМТРАН АЖИЛЛАХ НЬ ЗӨВ. Хуримтлалыг авахад УИХ –н түшээ, өрхийн аравтын ахлагч, хэсэг, багын ахлагч, аймаг, дүүрэг, тосгон, хороо, сумдын иргэдийн хурал. гэх мэт хяналт хэрэгтэй байх л даа. Улсаа хөгжүүлэхэд заавал 76 суудал хэрэггүй. Саналаа хэл, хөтөлбөрөө боловсруул. ХҮЧЭЭ НЭГТГЭЦГЭЭЕ.

Avatar

??? 2020-06-22 103.10.23.185

– Улсын болон хувийн уул, уурхайнууд, үйлдвэрлэл хувьцаат компаниудын хувьцааг нийгмийн даатгалтайгаа холбох.

Avatar

??? 2020-06-22 103.10.23.185

– Газрын төлөөх тэмцлийг зогсоож хуульчлан Төрийн хамгаалалтанд Монгол хүн бүр газар нутгаа үе, удмаараа эзэмших гэрээтэй байж, хуулийн хүрээнд ашиглах, хамгаалах эрхтэй.

Avatar

??? 2020-06-22 103.10.23.185

– Өрхүүдийн аравтын тогтолцоог сэргээж хэсгийн, багын ахлагч нар хариуцан соён гэгээрүүлэх байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллаж халамж, аж, амьдралын судалгаатай ажиллах.

Avatar

??? 2020-06-22 103.10.23.185

4 бүсийг хөгжлийн төвтэй болгох. Бүх аймгийн төвд үйлдвэрлэлийг хөгжүүлж илүүдэл бүтээгдэхүүнүүдээ нийслэл, 4 бүсийн зах зээлдээ нийлүүлэх гарц, шугамыг зохион байгуулах нь зөв л байх. Батлан хамгаалахаа бэхжүүлэх.

Avatar

??? 2020-06-22 103.10.23.185

– Бүх эрчүүдийг ажилтай болгож хүндэтгэх шалтгаантайгаас бусдаас хүн амын орлогын албан татвар авах.

Avatar

??? 2020-06-22 103.10.23.185

– Шинэ аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжиж татварын таатай нөхцлийг бүрдүүлж, түрээсийн ноцтой өөрчлөлтийн бодлогыг анхаарвал зүгээр л юм.

Avatar

??? 2020-06-22 103.10.23.185

– Банкуудын хүү бууруулах, гадаадын банк оруулж ирэх гэх мэт яах вэ. Улсын байгууллага, Монгол банк, Сангийн яаманд байгаа Монголын санхүү, мөнгөний бодлогыг тодорхойлдог Хадгаламж зээлийн хоршоодын эздээ цэгцэлсэн нь зөв байхаа.

Avatar

??? 2020-06-22 103.10.23.185

– ЁС ЗҮЙТЭЙ, ЭРХ ЗҮЙТ ТӨРТ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЦГЭЭЕ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж