Э.Одбаярыг баривчилж, байцаалт авахаар авч явжээ

Хуучирсан мэдээ: 2020.06.22-нд нийтлэгдсэн

Э.Одбаярыг баривчилж, байцаалт авахаар авч явжээ

Э.Одбаярыг баривчилж, байцаалт авахаар авч явжээ

Гадаадад гацсан иргэдийн ар гэрийнхэн өнөөдөр /2020.06.22/ 12.00 цагаас Тусгаар тогтнолын ордны урд талбайд цугларч, суултыг эхлүүлжээ. Энэ үеэр суултыг зохион байгуулсан Э.Одбаярыг байгууллагын хэвийн үйл ажилгааг алдагдуулж, будаг цацан танхайрсан гэж Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс баривчилж, байцаалт авахаар авч явсан байна. Суултад оролцохоор 30 гаруй хүн цугларчээ.

Энэ үеэр цугларсан ар гэрийнхний төлөөлөлтэй цөөн хором ярилцлаа. Иргэн С.Эрдэнэбаярын гэр бүлийн гурван хүн БНСУ-д гацаад байгаа аж. Тэрбээр “Өнгөрөгч хоёрдугаар сараас хойш манай гэр бүлийнхэн БНСУ-д иргэдээ татан авахаар ирсэн тусгай үүргийн онгоцонд багтаагүй. Бид өнөөдөр гадаадад гацсан гэр бүлээ татан авах шаардлагын хариугаа авахаар цугларсан. Монгол Улс иргэнээ хамгаалах байтал хаячихаад байна. Гэтэл өнөөдөр тусгай үүргийн онгоцоор тансаг зэрэглэлийн дэлгүүрээр үйлчлүүлж, зугаалж байсан иргэд багтаж ирээд, эгэл ард нь багтахгүй байна. Бид өнөөдөр гэр бүлийнхээ гишүүдийг татан авахаар энд цугларахаар улстөржүүлж байна” гэсэн юм.

“САУДЫН АРАБ УЛСАД ГУРВАН МОНГОЛ ХҮН ГАЦСАН”

“Манай гэр бүлийн нэг хүн Саудын араб улсад гацаад хагас жил болж байна. Ядаж Турк улс руу ирүүлж, эх орондоо ирүүлэхээр гурван сар хөөцөлдөөд чадсангүй. Тэнд Монгол Улсын гуравхан иргэн байдаг. Нэг нь Олимпийн хороонд ажилладаг гэсэн. Саудын арабд өнгөрсөн хугацаанд гурван удаа ачааны онгоц очсон боловч хоёрхон хүний гэр бүлтэй нь холбогдоод, эх оронд нь авч ирэх талаас нь ажиллахгүй байгаа юм бэ. Яагаад арга хэмжээ авахгүй байна вэ” хэмээн Ё.Гомбосүрэн бухимдаж байв.

“УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ИРГЭДЭЭ ТАТАН АВСАН МЭДЭЭЛЛЭЭ НЭЭЛТТЭЙ БОЛГО”

“Улсын онцгой комисс гадаадаас иргэдээ татан авсан бүх мэдээллээ нээлттэй болгооч. Яагаад ийм хардлага төрүүлэхээр ажлыг хийж байгаа юм бэ. Фэйсбүүк группт байгаа хүмүүсийн хэн рүү нь  ч Улсын онцгой комиссоос яриагүй байж тусгай үүргийн онгоц нь дүүрчихсэн байдаг. Хэрвээ тийм биш бол мэдээллээ ил нээлттэй байршуулаач ээ. Энэ удаагийн нислэгт багтаагүй иргэд дараагийн нислэгт багтана гэдгийг урьдчилаад хэлбэл тэнд гацсан иргэд хоол хүнс, байраа зохицуулах боломжтой болно. Бид аргаа бараад л энд цугларч байна. Гадаадад гацсан иргэдээ татан авах ажлаа шуурхай зохион байгуулмаар байна. Бид өнөөдөр төв талбайгаас өөр гудамжинд цугларвал бидний үгийг хэн ч сонсохгүй шүү дээ” хэмээн Р.Цэцэгээ хэлж байлаа.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Д.БҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
68
ТэнэглэлТэнэглэл
18
ЗөвЗөв
12
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж