Анжелина Жоли нөхрөөсөө салсан шалтгаанаа ярилаа | News.MN

Анжелина Жоли нөхрөөсөө салсан шалтгаанаа ярилаа

Анжелина Жоли нөхрөөсөө салсан шалтгаанаа ярилаа

Анжелина Жоли нөхрөөсөө салсан шалтгаанаа ярилаа

Дэлхийн хамгийн алдартай хос Анжелина Жоли, Брэд Питт нар 2016 онд хоёр тийш болсноосоо хойш одоо болтол нууцлаг, чимээгүй амьдарч байгаа билээ. Гэхдээ Жолигийн хувьд нуугдах цаг дууссан бололтой. Тэрбээр Английн Vogue сэтгүүлд ярилцлага өгөхдөө Брэд Питтээс салах болсон шалтгаанаа тайлбарлажээ.

45 настай үзэсгэлэнт жүжигчин тэрбээр “Би гэр бүлийнхээ тав тухын тулд Питтээс салсан. Би хүүхдүүдээ эрүүл орчинд байлгахыг хүссэн” хэмээн ярьжээ.

Тэрбээр мөн салалтын тухай элдэв цуу яриа өөрт нь болон зургаан хүүхдэд нь хэрхэн нөлөөлсөн тухай сэтгэгдлээ хуваалцжээ. “Зарим хүмүүс намайг чимээгүй байхыг далимдуулж олон юм ярьсан. Хүүхдүүд маань өөрсдийнх нь тухай худал зүйлийг хэвлэл мэдээллээс үргэлж хардаг болсон. Гэхдээ би тэдэнд өөрсдийнхөө үнэнг хэрхэн хадгалах, хэрхэн өөртөө итгэхийг зааж өгсөн. Үнэн хэрэгтээ миний зургаан хүүхэд маш зоригтой, хүчтэй” хэмээн Жоли ярьсан байна.

Анжелина Жоли өмнө нь Базаар сэтгүүлд хүүхдүүд нь хэрхэн өөрийгөө дахин олж авахад нь тусалсан талаар “Миний хүүхдүүд намайг хэн гэдгийг маш сайн мэддэг. Тиймдээ ч тэд намайг өөрийгөө дахин олж авч, хүчирхэгжихэд хамгийн их тусалсан. Миний хүүхдүүд маш их зүйлийг даван туулсан. Би тэднээс зарим зүйлийг суралцдаг” хэмээн ярьж байжээ.

Тэрбээр ойрын хугацаанд АНУ-аас нүүх төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ талараа Жоли “хүүхдүүд минь 18 хүрч байгаа энэ үед би гадаадад амьдрахыг маш их хүсч байгаа. Гэхдээ одоогоор хүүхдүүдийн аав хаана амьдрахыг шийдтэл түр хүлээж байна” хэмээн ярив. Жоли, Питт хоёр салсан ч хүүхдүүдийнхээ хувьд сайн эцэг эх байсаар байгаа юм.

Эх сурвалж: COSMOPOLITAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-22 104.56.116.76

Brad yagaad arhi uudag bolson be gedeg sonin shde. Er huniig tiim bolgodog emegteichuud baidagoo.

Avatar

Зочин 2020-06-22 192.82.77.112

ази африк 2 хүүхэд нь алга

Avatar

зочин 2020-06-22 202.21.100.210

Өөрөөс нь төрсөн хүүхэд байна уу

Avatar

citizen 2020-06-22 202.21.124.18

yaj 45 hyrdeg yum be 78 oniih biz dee

Avatar

citizen 2020-06-22 202.21.124.18

75 on yum bainaa nadaas egch baisan yumuu

Avatar

Зочин 2020-06-22 100.15.93.159

Балай халтар авгай

Avatar

болдоо 2020-06-22 49.0.137.180

хүүхдүүддээ өөрийгөө зориулах гэж салсан юм биш үү …. хүүхдийнхээ төлөө өөрийгөө золиослодог, гаргуунд нь хаядаг хүн юм биш үү … манайхны нөгөө хүүхэд л болж байвал би … би … яахав ээ … гэдэг шиг … ккккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж