Далайн ёроолын тавны нэг нь газрын зурагтай боллоо

Хуучирсан мэдээ: 2020.06.22-нд нийтлэгдсэн

Далайн ёроолын тавны нэг нь газрын зурагтай боллоо

Далайн ёроолын тавны нэг нь газрын зурагтай боллоо

Хүн төрөлхтөн эх дэлхийнхээ тухай дэндүү бага зүйл мэддэг. Нийт далайн ёроолын газрын зургийг зурах ажил өдгөө 20 хувьтай байгаа аж.

Японы GEBCO сангийнхан 2030 онд дуусгана хэмээн төлөвлөж 2017 онд энэхүү ажлыг эхлүүлж байжээ. Тухайн үед далайн ёроолын ердөө 6 хувь л судлагдсан байсан гэнэ. Энэ тоо өнгөрсөн жил 15 хувь болсон бол өнөө жил 19 хувьд хүрчээ.

Тус сангийн газрын зургийг нь гаргасан нийт талбай 2019 онд 14.5 сая км/кв-аар нэмэгджээ. Харьцуулж үзэхэд энэ нь Австралийг хоёр нугалсантай тэнцэх талбай юм.

Ийнхүү маш их газрын зургийг нэмж зурсан нь бахархмаар ч цаана нь далайн ёроолын ихэнх хувь нь нууц хэвээр байна. “Бид өнөөдөр 19 хувь дээр байна. Энэ нь дахиад бидэнд 81 хувь судлагдаагүй газар байна гэсэн үг. Тэрхүү үлдсэн газар Ангараг гаригийн нийт талбайгаас хоёр дахин их. Энэ бүхнийг 10 жилд багтааж амжуулна гэдэг бол амаргүй даваа” хэмээн төслийн удирдагч Жэми МакМайкл Филлипс ярьжээ.

Зураг дээрээс харвал хар үлдсэн газрууд нь огт судлагдаагүй хэсэг гэсэн үг. Харин өнгийг нь харвал усны гүнийг бараан, гүехэнийг цайвар цэнхэр өнгөөр тэмдэглэсэн байна.

Хар хэсгүүдийг хэн ч мэдэхгүй гэвэл арай үнэнд нийцэхгүй. Учир нь хиймэл дагуулаас авч, тооцоолсон далайн ёроолын зураг бас бий. Гэвч тэрхүү зураг ердөө км-ийн нягтаршилтай тул судлаачдад илүү сайн зураг хэрэгтэй болжээ. Харин 2030 онд дуусах төслийн үр дүнд дор хаяж 100 метрийн нягтаршилтай газрын зураг бүтэх аж.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж