Испанид гурван сарын дараа онц байдлыг цуцаллаа

Хуучирсан мэдээ: 2020.06.22-нд нийтлэгдсэн

Испанид гурван сарын дараа онц байдлыг цуцаллаа

Испанид гурван сарын дараа онц байдлыг цуцаллаа

Испанид шинэ коронавирусийн цар тахлаас болж тогтоосон онц байдлыг гурван сарын дараа цуцаллаа. Ийнхүү Испанийн 47 сая иргэн өнгөрсөн гуравдугаар сарын дунд үеэс хойш анх удаа чөлөөтэй аялж, зугаалах эрхтэй болжээ. Түүнчлэн Их Британи болон Европын 26 орны аялагчид Испанид жуулчлах боломж нээгдэв. Испанид жил бүр 80 сая орчим жуулчин ирдэг ба энэ нь ДНБ-ийнх нь 12 хувийг бүрдүүдэг байна.

Хэдийгээр Испанид хөл хориог сулруулж байгаа ч Бразиль, Өмнөд Африк зэрэг орнуудад халдварын тархалт эрчимжиж байна. Дэлхий дахинаа коронавирусийн халдварын тоо 8,8 саяд хүрсэн ба 456 мянга гаруй хүн нас бараад байгааг Жон Хопкинс их сургуулиас мэдээлжээ. Харин Испанид 28 мянга гаруй хүн халдвараар нас барсан нь Европын холбоондоо гуравдугаарт бичигдэж байна.

Эх сурвалж: CBS news

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж