Гурав хоног согтууруулах ундаа худалдахыг хориглолоо | News.MN

Гурав хоног согтууруулах ундаа худалдахыг хориглолоо

Гурав хоног согтууруулах ундаа худалдахыг хориглолоо

Гурав хоног согтууруулах ундаа худалдахыг хориглолоо

Сонгуулийн тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг үндэслэн маргааш өдрөөс нийт гурван өдөр архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон Нийслэлийн Засаг даргын захирамж гарахаар болжээ.

Сонгуулийн тухай хуулиар санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахыг хориглосон байдаг.

Энэ дагуу дээрх захирамжийг гаргаж, тухайн өдрүүдэд архи, согтууруулах ундаагаар үйлчилж, худалдан борлуулахыг хориглох бөгөөд үүнд аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллана гэж заасан байдаг.

Мөн санал авах байрны телефон утас, цахилгаан эрчим хүчийг тасралтгүй, найдвартай хангах үүргийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК, Мэдээлэл холбооны сүлжээ Төрийн өмчит компанийн удирдлагуудад өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2020-06-22 49.0.212.188

Өнөөдөр дэлгүүр орж 3 хоног ааших юмаа нөөцөлж авах хэрэгтэй дээ

Avatar

Зочин 2020-06-22 64.119.22.22

Сэтгэгдэл хянаад алга болгоопд лайтай юмаа news.mn

Avatar

зочин 2020-06-22 64.119.22.22

3 БАЙТУГАЙ 300 ХОНОГ Ч ХОРИГЛОСОН Ч БОЛЖ БАЙНА.

Avatar

Гарричин 2020-06-22 122.201.22.29

Өнөөдрөөс гэж цуурхал тараахаа зогсоонуу өнөөдөр 6.22

Avatar

Зочин 2020-06-22 202.21.108.1

Тэртээ тэргүй 24,25-нд ялсан, ялагдсан намынхан аль аль нь зад архиддаг биз дээ.

Avatar

Зочин 2020-06-22 66.181.188.225

Уунада уухаа тулвал

Avatar

Зочин 2020-06-22 192.82.69.158

Ene neg l heviin bsih setgelgee shuu, Baahan hulgaich deeremchinm, a*******n udirdaj baigaam shig Kommunist arga baril yum daa

Avatar

Зочин 2020-06-22 202.179.27.14

arai davarch bainaa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж