Covid-19: Динамо Москва болон Ростов багуудаас халдвар илэрчээ

Хуучирсан мэдээ: 2020.06.22-нд нийтлэгдсэн

Covid-19: Динамо Москва болон Ростов багуудаас халдвар илэрчээ

Covid-19: Динамо Москва болон Ростов багуудаас халдвар илэрчээ

Оросын хөлбөмбөгийн Премьер лигийн 23-р тойргийн хүрээнд учраа таарсан Краснодар болон Динамо Москвагийн багуудын тоглолт шинэ коронавирусээс болж цуцлагдлаа. Тодруулбал, Динамо Москва багийн довтлогч Клинтон Н’жи, хагас хамгаалагч Себастиан Шиманьский, хагас хамгаалагч Шарль Каборе нар шинэ коронавирусийн халдвар авсан нь шинжилгээний явцад тогтоогджээ.

Угтаа тоглолт өнгөрөгч зургадугаар сарын 21-нд Краснодарын талбайд зохион байгуулагдах байсан ч цуцлагдаж ирэх долдугаар сарын 19-нд дахин явуулахаар тогтжээ.

Энэхүү хэргээс гадна өнгөрөгч 23-р тойргийн өмнөхөн Ростов багийн зургаан тоглогч шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдож багаар нь тусгаарласан байна. Ийнхүү багаар нь тусгаарласан тул Ростов багийн үндсэн бүрэлдэхүүний оронд тэдний залуучуудын баг Сочи багтай тоглосон аж. 16-19 насны залуучууд Сочи багийн эсрэг тун сайн тоглолтыг үзүүлж тоглолтын эхний гоолыг оруулсан боловч үлдсэн хугацаанд нь 10 гоол алдаж 10-1 харьцаатай ялагдал хүлээжээ.

Энэ тоглолтонд Ростов багийн хаалгачаар тоглосон 17 настай Денис Попов 10 гоол алдсан ч нэг торгуулийн цохилт хааж мөн нийт 15 хаалт хийн Оросын Премьер лигийн түүхэнд нэг тоглолтонд хамгийн олон хаалт хийсэн хаалгач болжээ. Мөн тэрбээр энэхүү тоглолтыг шилдэг тоглогчоор шалгарсан байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж