Ж.Эрдэнэбатад холбогдох шүүх хурлыг долдугаар сарын 2 хүртэл хойшлуулав | News.MN

Ж.Эрдэнэбатад холбогдох шүүх хурлыг долдугаар сарын 2 хүртэл хойшлуулав

Ж.Эрдэнэбатад холбогдох шүүх хурлыг долдугаар сарын 2 хүртэл хойшлуулав

Ж.Эрдэнэбатад холбогдох шүүх хурлыг долдугаар сарын 2 хүртэл хойшлуулав

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад холбогдох шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч  шүүх хурлыг ирэх долдугаар сарын 2 хүртэл хойшлууллаа.

Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруун дахь XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг өөрийн болгосон гэж үзэн буруутгаж буй.

Тэрбээр УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан бөгөөд энэ үед нь саатуулан, цагдан хорьсон. Эл шийдвэрийг өмгөөлөгч нарынх нь зүгээс шүүмжлэлтэй хандаж, сонгогчдын сонгох эрхэнд халдсан ноцтой үйлдэл хэмээн байр сууриа илэрхийлсэн. Мөн иргэд сонгогчид түүнийг сонгуулийн сурталчилгаагаа хийж байхад цагдан хорьсныг эсэргүүцэн, шүүх танхимын гадаа жагсаж эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Түүнийг зургадугаар сарын 12-нд цагдан хорьсон. Ингэхдээ барьцааны төлбөр болох 10 сая төгрөгийг байршуулаагүй хэмээн үзсэн билээ.

Мөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шаардлага хүргүүлсэн. Шаардлагад "Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Хүн бүр эрх чөлөөтэй, халдашгүй дархан байх эрхтэй. Хэнийг ч дур мэдэн баривчлах буюу цагдан хорьж болохгүй хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэний ч эрх чөлөөг хасч болохгүй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална”, Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно.” гэж тус тус заасан байна.

Гэвч 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн 13 дугаар тойрогт нэр дэвшигч, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбатын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болоогүй байхад түүнийг цагдан хорьсон нь Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын гэрээ, дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдал, иргэний халдашгүй дархан байх, сонгох сонгогдох эрхийг ноцтой зөрчжээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Барьцааны хэмжээг яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан тогтооно” гэж заасан хэдий ч шүүгдэгч Ж.Эрдэнэбатад үүрэг болгосон барьцааны үнийн дүнг онц их хэмжээгээр тогтоож, бодит амьдралд нийцэхгүй шийдвэр гаргасан нь гагцхүү түүнийг цагдан хорих, үндэслэлгүйгээр эрх, эрх чөлөөг нь хязгаарлах зорилго агуулсан гэж харагдаж байна" гэдгийг онцлон дурдсан юм.

Г.ХОРОЛ

Гэрэл зургийг Д.БҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-06-22 202.21.120.66

Хүүк бишээ хонгилын шүүгч нарын хийж байгаа ажил. энэ Х.Идэр гэдэг шүүгчид МУ-н хууль үйлчилдэггүй юмуу

Avatar

Архаг зүрх 2020-06-22 66.181.161.59

Болж ухна. Ард түмний дэмжлэгээр сонгогдчихоод ард түмнээ доромжилж саарал ордонд шигдсэн муусайн юмнуудын үнэн тѳрх нь илэрч х****л идсэн хар ѳгзѳгѳѳ хар нүхэнд хийлгэсэн нь нүгэл нь нүдээрээ гарах гэгч нь болж байгаа юм даа. Ёстой хохь нь ээ хохь нь…

Avatar

Зочин 2020-06-22 182.160.1.172

Хүүк шал тэнэг юм хийж байна. Үнэхээр боловсрол , ур ухаан дутаж байна. Бас зоригтой эр хүн болж харагдах гэж хэт их хичээж байгаа нь харагддаг. Ингэж хүмүүс ххүкийг дүгнэж байна. Өөд нь хаясан чулуу өөр дээр нь …..

Avatar

зочин 2020-06-22 66.181.160.56

Хүрэл ч новшын эр юм дөө … Сонгуульд шүүх цагдаа ашиглаад л .. Бидний багад ,,муу эр мод чулуу ,, л гэдэг байсан .Одооч муу нам шүүх цагдааг л ашигладаг болж ..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж