Бүгд найрамдах намын Үндэсний хорооноос мэдээлснээр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд улиран нэр дэвшсэн Дональд Трамп өнгөрсөн тавдугаар сард кампанит ажлынхаа үеэр нийт 74 сая ам.долларын хандив цуглуулж, дээд амжилт тогтоосноо зарлажээ. Трампын төрсөн өдрөөр буюу зургадугаар сарын 14-нд ердөө 24 цагийн дотор онлайнаар 14 сая ам.доллар цугласан байна. Дундаж хандивын дүн нь 46 ам.доллар байв. Гэтэл Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байден нэг сарын хугацаанд 80.8 сая ам.долларын хандив цуглуулж, түүхэндээ анх удаа Бүгд найрамдах намыг давж гарчээ.
Коронавирусийн цар тахлаас болж гурван сар гаруйн хугацааны хөл хорионы дараа Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрөөр сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлжээ. Дональд Трампын ялах магадлал өндөртэй муж улсуудад ажиллуулахаар Бүгд найрамдах намаас 300 хүнийг нэмэлтээр хөлслөн ажиллуулж байгаа аж. Тус намд 1,3 сая сайн дурынхан ажилладаг бөгөөд 45 сая гаруй сонгогчдын мэдээллийн сан байдаг гэнэ.
АНУ-ын Холбооны сонгуулийн хороонд нэр дэвшигчид зургадугаар сарын 20-ны дотор цугласан хандивын тайлангаа тушаах ёстой аж.
Эх сурвалж: CBS news
Холбоотой мэдээ