Санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагааг дахин шалгав | News.MN

Санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагааг дахин шалгав

Санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагааг дахин шалгав

Санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагааг дахин шалгав

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалтад ашиглах сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг шалган турших ажлыг 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 12:00 цагаас орон даяар шалгах ажил хийгдлээ.

Энэ ажлын үеэр шалгалтын явцад зарим нэг хэсэг дээр хариуцсан ажилтны хариуцлага алдсанаас болж санал тоолох төхөөрөмж үр дүнг алдаатай тооцоолж байна гэсэн гомдлыг сонгуульд оролцож буй нам, эвслийн зүгээс тагнуулын байгууллагад болон Сонгуулийн ерөнхий хороонд гаргасан юм.

Уг гомдлын мөрөөр шуурхай шалгалт явуулж гомдол гаргасан ШИНЭ эвслийн удирдлагууд, албаны холбогдох хүмүүсийг байлцуулан санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагааг дахин шалгалаа.

Шалгалтыг ШИНЭ эвслийн удирдлагуудын хүсэлтээр өөрсдийнх нь сонгосон хэсэгт очиж шалгалтыг хийхдээ дараах зарчмаар хийжээ. Уг ажилд оролцсон нам, эвслийн ажиглагчдаар 15 ширхэг туршилтын саналын хуудсанд тэмдэглэгээ хийлгэн төхөөрөмжүүдэд уншуулж, гарсан үр дүнг дахин хяналтын тооллого хийж, гараар тоолон нийт оролцсон хүмүүсээр төхөөрөмжийн үр дүн санал тоолох төхөөрөмжийн үр дүнтэй таарч байгаа тухай тэмдэглэлд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Санал тоолох төхөөрөмжийг ажиллуулж эхлэнгүүт тэг тайлан хэвлэж ажиглагчдад өгдөг бөгөөд дараа нь саналын хуудсуудыг төхөөрөмжид уншуулан санал хураалт дуусмагц төхөөрөмжийн тайлангийн хуудсыг нийт ажиглагчдад өгсний дараа төхөөрөмжийн дүнг төв серверт дамжуулдаг.

Монгол Улсын сонгуулийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа санал тоолох төхөөрөмж нь олон төрлийн цаасан баримт үлдээдэг учир ямар нэгэн гомдол гарсан тохиолдолд шалгалт хийх боломжтойгоороо давуу юм.

Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-06-22 119.40.103.3

Машин дотор чинь хуудас байгаа юм биш үү

Avatar

сагсуу хүн гуай 2020-06-22 59.153.85.101

та нар ганцхан төхөөрөмжийг шалгаж үзүүлээд яах юм бусад нь өөр өөрөөр ажиллах санах ойтой шүү дээ.серверээс удирдаад л таны санал хэнд өгсөнөөсөө шалтгаалан хүчинтнэй хүчингүйг шиидэж болно шүү дээ.Тэгэхээр сонгуулын ерөнхий хороо бол луйварчид.

Avatar

sereeter 2020-06-22 59.153.85.101

энэ машиныг найдвартай гэсэн итгэмжлэхыг иргэн бүр авсан хойноо сонгууль өгөх нь зөв.яагаад хариуцах эзэнгүй мэдэгдэл гаргаад байгаа юм.танай серверийг хакердсан байхад яах юм.хууль дүрэмээ гаргаач.найдвартай юм бол яагаад очоод хуудасаа өгөхөөр гацаад байнга реверс хийгээд тоос шороотой татагчтай заваараад байж байдаг юм.

Avatar

Зочин 2020-06-22 103.57.95.101

Хоосон хардлага

Avatar

ТООЦООЛОГЧ 2020-06-22 202.9.46.106

МАН-45, АН-7, БИЕ ДААГЧИД 9 СУУДАЛ, ҮЛДСЭНИЙГ НЬ БУСАД НАМ АВАХ ЮМ БАЙНА

Avatar

Зочин 2020-06-22 192.82.69.158

Shaal hudlaa medeelel

Avatar

Зочин 2020-06-22 27.123.214.2

za bolj bas neg hardlaga dargadah yum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж