Өмнөд Солонгосын идэвхтнүүд Пёньяны эсрэг ухуулах хуудсыг олон сая ширхгээр хил давуулан илгээснээс үүдэн хоёр орны зөрчил хурцадсан билээ. Тэгвэл Хойд Солонгосын талаас яг ижилхэн аргаар Сөүлд хариуг нь барихаар зэхжээ. Өмнөд Солонгос, АНУ-ыг бууж өгөхийг шаардсан өнгө аяс бүхий олон сая ухуулах хуудсыг илгээх аяныг Пёньян эхлүүлжээ. Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлагт мэдээлснээр нийт 12 сая ширхэг ухуулах хуудсыг 3000 гаруй агаарын бөмбөлөгт хийн Сөүл рүү нисгэх аж.
Энэ зургадугаар сар гарснаар хоёр Солонгосын харилцаа хурцдаж, Пёньян нь хилийн бүсэд байрлах холбооны оффисоо дэлбэлсэн юм.
Эх сурвалж: Agence France-Presse
Холбоотой мэдээ