Курт Кобэйний гитар 6 сая доллараар зарагдав

Хуучирсан мэдээ: 2020.06.22-нд нийтлэгдсэн

Курт Кобэйний гитар 6 сая доллараар зарагдав

Курт Кобэйний гитар 6 сая доллараар зарагдав

"Нирвана" хамтлагийн дуучин Курт Кобэйн 1993 онд “MTV Unplugged” тоглолтоор тоглож байсан гитарыг дуудлага худалдаанд оруулан 6 сая ам.доллараар заржээ.

Курт 27 настайдаа амиа хорлохоос таван сарын өмнө Нью Йоркод болсон тэрхүү алдарт шоунд тоглож байсан гитар нь 1959 оны Мартин Д-18Е юм.

Кобэйн өөрөө тус гитарыг сайжруулан засч, дотор нь микрофон суулгаж байсныг дуудлага худалдаа зохион байгуулагчид мэдэгдсэн байна. Мөн гитарын гадна талын чимэглэлүүдийг ч Кобэйн өөрөө хийсэн аж.

Гитарыг зарах эхний үнэ 1 сая ам.доллар байсан ч маш түргэн үнэ нь өсч 6010000 ам.доллараар зарагдаж, дэлхийн хамгийн үнэтэй зарагдсан гитарын дээд амжилт тогтоожээ.

Худалдаж авсан хүн нь Австралийн бизнесмэн Петер Фрийдмэн гэнэ. Тэрбээр “Энэ бол маш том наймаа. Гэхдээ би үүнийг өөртөө зориулж авсангүй. Энэ гитарыг хүмүүст үзүүлэн аялж, уран бүтээлчдийн яруу алдрыг тунхаглаад, дараа нь хэн нэгэнд зарах болно. Хөгжимчид, уран бүтээлчид манай гэр бүлд 60-аад оноос хойш маш их тусалсаар ирсэн. Энэ гитарыг өөрийн болгож байгаа минь маш том аз завшаан. Би энэ гитарыг авахын тулд хэдийг ч хамаагүй төлөхөөр шийдчихсэн байсан” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж